Э.Намуун


Коронавирусыг үед сонгууль өгөхдөө юуг анхаарах вэ?

hi

УИХ-ын найм дахь ээлжит сонгууль маргааш буюу 06-р сарын 24-ны өдөр улс даяар болно. Энэ жил коронавирусын халдвар гарсантай холбоотой сонгууль өгөхөд анхаарах хэд хэдэн зүйлс бий.

Үүнд: УОК-ын захирамжинд заасны дагуу: Олон нийтийн газар явахдаа 1,5метрийн зайг авч, маскаа зүүж, гарын ариутгалын спиртийг тогтмол хэрэглэж, халуунаа шалгуулах зэрэг орох юм.

Сонгуулиа өгөхдөө:

-Өөрийн иргэний цахим үнэмлэхээ биедээ авч явах

-Гарын хурууны хээгээ даран өөрийн иргэний бүртгэлийн мэдээллийн улсын сан дахь сонгогчийн бүртгэл, сонгогчийн нэрийн жагсаалтын цахим хубилбартай таарч байгаа эсэхээ тулган шалгуулаад сонгогчийн бүртгэлийн хуудсаа хүлээн авна. Саналаа хуудсаа хүлээн авсан сонгогчид саналын хуудас өгнө.

-Сонгогч та саналын хуудас авч, санал бэлтгэх бүхээгт саналаа нууцаар гаргах бөгөөд саналын хуудсанд саналаа тэмдэглэхдээ холбогдох зааврын дагуу тэмдэглэгээг хийнэ. Санал бэлтгэх бүхээгт тухайн сонгогчоос өөр хүн байхыг хориглодог.

-Сонгогч нь нэр дэвшигчдийн дотроос өөрийн сонгосон нэр дэвшигчийн нэрийн өмнөх дугаарыг сонгож зааврын дагуу дүрсийг дүүргэн будсан тэмдэглэлээг хийнэ.

-Сонгогч дээр дурьдсаны дагуу саналаа тэмдэглэсний дараа саналын хуудсыг санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийнэ.

-Сонгогч санал өгөхдөө алдаа гаргаж, саналын хуудсанд буруу тэмдэглэл хийсэн бол саналын хуудсаа санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийхээс өмнө энэ тухайгаа мэдэгдэж, алдаатай хуудсыг шалгуулан хураалгаж, дахин нэг удаа саналын хуудас авч, саналаа гаргах боломжийг хуулиар олгожээ.

-Эрүүл мэндийн байдал, хөгжлийн бэрхшээл болон, боловсролын түвшингээс шалтгаалан саналаа биечлэн өгөх чадваргүй сонгогч өөрийн итгэмжилсэн сонгуулийн эрх бүхий иргэний туслалцаатайгаар санал өгч болдог.

-Итгэмжилсэн иргэн нь хоёроос дээш сонгогчид туслалцаа үзүүлэхийг хориглоно.

-Сонгуулийн байгууллагын ажилтан, нэр дэвшигч, улс төрийн албан тушаалтан, ажиглагч нь итгэмжлэгдсэн хүн байж болохгүй.

Сонгогч таны сонголт мэргэн байх болтугай.

 

Хаха 0 3 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 1 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0