НИЙГЭМОнцлох

Ж.Амгалан: Америкаас ирж байгаа хүмүүсээ багтаахгүй балрах гээд их хүнд байна

Хуваалцах:
Ж.Амгалан: Америкаас ирж байгаа хүмүүсээ багтаахгүй балрах гээд их хүнд байна

Тусгай үүргийн нислэгээр ирж буй иргэдийг тусгаарлах байр, тэр дундаа зочид буудлын хүрэлцээ хэр байгаа талаар ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалангаас тодрууллаа.

- Буудлуудын хүрэлцээ хэр байна вэ?

- Хүрэлцээ маш муу байна. Буудлуудаа өгөхгүй байна. Одоо Америкаас ирж байгаа хүмүүсээ багтаахгүй балрах гээд их хүнд байна. Ирж буй иргэдийн амьдарч байсан газарт халдвар гараад байгаа. Тиймээс бид дотооддоо халдвар алдахгүйн тулд ирж байгаа хүмүүсээ тусгаарлахаас өөр аргагүй. Тусгаарлая гэхээр зочид буудлууд хүрэлцэхгүй хүнд байна.

- Буудлаа өгөхгүй байгаа газруудад шаардлага тавьж үзсэн үү?

- Иргэд маань ухамсартай хандаасай гэж хэлье. Дайчилж болдог бол дайчлаад явчихмаар л байна.

- АНУ-аас маргааш хүмүүс ирнэ. Өөр байр хайж байгаа болов уу?

- Маргааш ирнэ гээд сандарч байна. Буудлууд байхгүй байдаг. Тухайлбал, Хандгайтад байдаг нэг амралтын газарт 100 гаруй хүн авна гээд төлөвлөчихсөн байтал гэнэт больчихсон. Одоо ирэх 200 гаруй хүнийг байрлуулах газаргүй яадаг билээ гээд гайхшралаа бараад, бид хуралдах гээд сууж байна.


Хуваалцах:
3Хаха
4Таалагдсан
4Гунигтай
7Нүдний булай
2Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин 2020-06-23 19:29:07

Юу яриад бгаа юм зөндөө оюутаны байр энэ тэр бгаа биздээ

Зочин 2020-06-23 13:18:19

Дайчлах хэрэгтэй шүү дээ. Хөл хорио гэж бхад өөр яахийн. Сайн дураараа зарим нь ашиглуулах хэрэгтэй шүү дээ. Даварсан юмнууд. Эсвэл эзэд нь гаднынхан бгаа биз

Зочин
Сэтгэгдэл бичих