Б.Ариун-Уянга


Хятадын худалдааны хамгийн том сүлжээ болох АЛИБАБА цахим сайтаар Монгол Улсын газар нутгаас хэсэгчлэн зарж эхэллээ

hi

“Миний Монголын газар нутгаас бурхан гуйсан ч бүү өг” хэмээн амь нас, үнэт зүйл бүхнээ зориулан тусгаар тогтнолоо хадгалж ирсэн үндэстэн.

Хятадын худалдааны хамгийн том сүлжээ болох АЛИБАБА цахим сайтаар Монгол Улсын газар нутгаас хэсэгчлэн зарах зарлал олноор нийтлэгдэх болсон нь анхаарал татаж эхэллээ. Учир мэдэх хүмүүс үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг эсэргүүцэн нэлээд шуугиан үүсгэж байсан. Тэгвэл хуулийн өөрчлөлт хэрэгжиж эхлэх энэ цaг үед үнэхээр Монголын газар нутаг ингээд зарагдаад эхлэх хэрэг үү?

   Дээрээ суудлаа олохгүй бол дороо гүйдлээ олохгүй гэдэгчлэн Сонгуулийн будлиан, булхайг хэлэлцэж суух зуурт үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын асуудал хөндөгдөж эхлэх нь...

Сошиал орчинд тарахаад байгаа Монголын газар нутгаас зарах тухай мэдээллийг нягталж үзвэл иргэний өмчлөлийн болон үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий хэд хэдэн зарлал нийлэгджээ. Энэ талаар АТГ болон бусад холбогдох албаныхан анхааралдаа авч яаралтай шалгах шаардлагатай байна.

Өнгөрсөн онд оруулсан үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт өөрөөр хэлбэл 6.2 заалтыг ойлгомжтойгоор тайлбарлавал:  

Тус заалтанд

  • 6.2. Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн.

Тус өөрчлөлтөнд “төрийн өмч” гэдгийг “төрийн нийтийн өмч” гэж оруулсан.

Тэгвэл ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ТУХАЙ хуульд

Төрийн нийтийн өмчийг дараах байдлаар тодорхойлсон байдаг.

1.Үндсэн хууль, бусад хуулиар нийтийн зориулалтаар ашиглахаар бүх ард түмний өмч болгон заасан зүйлсийг төрийн нийтийн зориулалттай өмч гэнэ.

 2.Төрийн нийтийн зориулалттай өмчид дараахь үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө хамаарна:

 1/ иргэдэд өмчлүүлснээс бусад газар;

             2/ газрын хэвлий, түүний баялаг;

             3/ ус, түүний доторх баялаг;

             4/ ой, түүний дагалдах баялаг;

             5/ ургамал, ан амьтны нөөц;

             6/ түүх, соёлын үнэт цогцолбор, хөшөө дурсгал;

             7/ археологийн болон палентологийн олдвор;

              8/ хуулиар нийтийн зориулалтаар ашиглахаар тогтоосон бусад эд хөрөнгө.

Хамгийн гол тус хуулийн 4.4-т “Төрийн нийтийн зориулалттай өмчлөлийн зүйлсийг хуульд заасан нөхцөл, журмын дагуу иргэн / Монгол улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн/, бусад өмчийн хуулийн этгээдэд эзэмшүүлж, ашиглуулж болно” гэж заажээ. Монгол Улсын газар нутгийг гадаадын иргэн, харьяалалгүй хүн эзэмшүүлж өмчлүүлэх эрх үүсч байгааг Анхааралдаа авна уу

 

 

 

Хаха 15 10 Таалагдсан 17 Гунигтай 148 Нүдний булай 76 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 72