М. Учрал


Б.Баатархүү: Хэргийн бодит үнэнийг өөрчлөх гэсэн ташаа мэдээлэл гарах нь хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд хүндрэл учруулдаг

hi

“Street dreams” шоуны ялагч, олонд “Orice” нэрээр танигдсан реппер М.Алтан-Оргил өчигдөр /2020.07.27/ нас барсан. Талийгаачийн ар гэрийнхэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ЦЕГ-аас буруу ташаа мэдээлэл өгсөн хэмээсэн. Үүнд ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү тайлбар хийлээ.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү: "Ар гэрийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлье. Цагдаагийн байгууллагаас буруу ташаа мэдээлэл залруулга хийсэн мэдээлэл өгсөн. Яагаад гэвэл тухайн хэрэг гарсны дараа олон нийтийн сүлжээгээр хохирогчын тухай 5 залууд зодуулж, цонхоор шидүүлж амь насааа алдсан гэж хэргийн бодит үнэнээс өөр мэдээлэл олон нийтийн сүлжээгээр гарсан. Олон нийтийн зүгээс ч гэсэн Цагдаагийн байгууллагаас мэдээлэл өгөхийг шаардаж байсан.

Ийм зүйл болоогүй. Харин хүний амь нас хохирсон хэрэг үйлдэгдсэн,мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна гэдэг мэдээлэл өгсөн.

Энэ нь хэргийн бодит үнэнд нийцэхгүй. Хэргийн бодит үнэнийг өөрчлөх гэсэн ташаа мэдээлэл гарах нь хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд хүндрэл учруулдаг. Ямар санаа зорилготой хүмүүс ингэж хэргийн бодит үнэнээс өөр мэдээлэл гаргасныг шалгаж үзнэ" гэв. 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 1 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0