М. Учрал


Хуультай улсын хуулийг сахъя АВАРГА АА!

hi

Японы мэргэжлийн сумогийн 68 дахь удаагийн их аварга Д.Дагвадорж цагтаа арлын японыг донсолгож их спортоор Монголын нэрийг цуурайтуулж явсан энэ цагийн цуут эр. Зодог тайлж эх орондоо ирсэнээсээ хойш ч сайн муугаар нэрлэгдэж багагүй цуутай амьдарч буй нэгэн. Гэхдээ л Аса аварга гэдэг нэрэнд ард түмэн бид барагтай л хир халдаахыг хүсэхгүй хайрладаг. Өөрийн нөр хөдөлмөрийн хүчээр олсон мөнгөөрөө монголдоо тэргүүн баячуудын эгнээнд толгой цохиж явдагт нь буруутгах аргагүй. Энэ ч утгаараа үе үесхэн аархаж явдаг аварга маань 68-н тоондоо ихээхэн хайртай, бүр дуртай нэгэн. Магадгүй түүний азийн тоо нь биз. Барьсан утасны дугаар унасан унаануудынх нь дугаарууд бүгд 68 гэсэн тоотой. 0680…0068 гэсэн улсын дугаартай чамин машинуудаар гангарч явдаг тэрээр зураг дээрхи улсын дугаарыг эзэмшдэг эсэх, хууль журмын дагуу бүртгэлтэй юу зэргийг сонирхвол түүний эзэмшдэг 0068УБВ улсын дугаартай BENZ G-63 маркийн машины улсын дугаар нь хууль ёсны дагуу түүний нэрд бүртгэлгүйн дээр тухайн маркын машинд ч хамааралгүй аж. 2008 онд үйлдвэрлэгдсэн 2011 онд Монгол улсад импортлогдсон SUBARU IMPREZA машин нь бүртгэлтэй Э.Г гэх иргэний нэр дээр хамааралтай улсын дугаар байх юм. Жирийн иргэнд ийм зөрчил илэрвэл ямар хэмжээний торгууль ямар хариуцлага тооцох нь ойлгомжтой. Том нэр хүнд том толгойтой бай гэсэн нэрийдэл биш л байлтай.

/ МУ-ын Зөрчлийн тухай хуулийн 14.7.13/

 

Хаха 7 2 Таалагдсан 1 Гунигтай 2 Нүдний булай 3 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 3