М. Учрал


Тусгай үүргийн онгоцонд мэндэлсэн ихэр охид болон ээжид нь МИАТ компаний зүгээс нас туршид нь үнэгүй зорчих эрх гардууллаа

hi

МИАТ компаний гүйцэтгэх захирал Д.Баттөр: "Манай энэ охин дэлхийд ганц тохиолдол. Хуучин дотоодын нислэг байх үед төрж байсан. Олон улсын нислэгийн хувьд анхны тохиолдол. Дэлхий даяар сошиал интернет сүлжээгээр хайж үзсэн ихэр хүүхэд төрсөн тохиолдол байхгүй. Тэгэхээр энэ дэлхийд анхны тохиолдол. Дээрээс 07-р сарын 09-ны өдөр гэдэг МИАТ компаний үүсгэнэ байгууллагадсан өдрийн дараах өдөр. Маш олон хүнийг баярлуулсан их ч түгшээсэн. МИАТ компаний зүгээс ээж болон охидод насан туршид нь манай компаний нисдэг бүх чиглэлд үнэ төлбөргүй нисэх эрхийн бичгээр баярласан талархсанаа илэрхийлж байна. Агаарын хөлгийн дотор тал Монгол улсын өмч учир Монгол улсад төрсөн гэж үзнэ. Харин хаана төрсөн бэ гэвэл онгоцонд гэх болов уу" гэлээ.

Ихэр охидын ээж: "Онгоцонд орхоос өмнө хоёр өдрийн өмнө бие тавгүй байсан. Онгоцонд ороод хөөрсөн хойно төрсөн. Одоогоор охидууд хэвийн жиндээ хүрээгүй сувилал руу шилжиж байна" гэв. 

 

Тусгай үүргийн онгоцонд мэндэлсэн ихэр охид болон ээжид нь МИАТ компаний зүгээс нас туршид нь үнэгүй зорчих эрх гардууллаа

Posted by ТУГ.мн on Wednesday, August 12, 2020

 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0