М. Учрал


Ганц мод боомтод Монголчуудыг мөлхүүлсэн учир шалтгаанд хариу арга хэмжээ авчээ

hi

Ганц мод боомтод нүүрс тээврийн монгол жолооч нарыг “дэглэж”, газарт цувуулан суулгасан бичлэг цахим орчинд тархаж, сайд дарга нар сандралд оржээ. Үйл явдлын учир шалтгааныг олохоор Өмнөговь аймгийн Засаг дарга С.Мөнхбаяр шуурхай арга хэмжээ авч боомтод байрлах хятадын талын удирдлагуудтай холбогдсон байна.

 
"Ганц мод" боомтод нүүрс тээвэрлэгчид

"Ганц мод" боомтод нүүрс тээвэрлэж очсон Монгол жолооч нартай Хятадууд ингэж харьцаж байна...

Posted by ТУГ.мн on Tuesday, August 18, 2020

Урьд шөнө/2020.08.18/ ганц модны боомтоор нүүрс тээвэрлэсэн 346 машин хилээр нэвтэрч жолооч нар хятадын бүсэд хонохоор болтол хятадын талаас коронавирусын дэглэмийн арга хэмжээ авч зарим шаардлагуудыг нэмэгдүүлж хэрэгжүүлжээ.

 Монгол жолооч нарын дундаас 2 хүний овог нэр, гадаад пасспорт дээрхи зураг зөрсөн тул хүмүүсийг нэг бүрчлэн шалгахаар хил дээрхи хятад цагдаа нар “...доош суу...царайгаа харуул” гэх шаардлагыг тавьж дэглэмд оруулжээ. Уг мэдээллийн дагуу Өмнөговь аймгийн Онцгой комиссийг ахалж буй аймгийн дарга С.Мөнхбаяр ганц модны боомтын хятадын талын дарга нартай яаралтай холбоо тогтоосон байна. Боомтын удирдлагууд цагдаагийн ажилчиддаа хариуцлага тооцож шуурхай арга хэмжээ авсан тухай хариу мэдэгджээ.

-Бүртгэгдсэн жолооч нар Хятадаас хэрэгжүүлж буй халдварын эсрэг дэглэмийг барьж хононо. Дэглэмийн дагуу буцаж хилээр гарна-

Ковидын халдвар тархаснаас хойш халдварт эрсдэлийн бүхий л үйлчилгээ зардалыг тооцоолсон ганц модны боомтын удирдлагууд нүүрс тээврийн монгол жолооч бүрээс хоногт 270 юанийн төлбөр авах тухай мэдэгджээ. Уг зардлыг өнөөгийн ханшаар төгрөгт гуйвуулбал 111.000 болно. Үүнд зурагт үзүүлсэн үйлчигээнүүд багтах аж. Коронавирусын халдвар гарахаас өмнө ганц модны боомтод нэвтэрсэн жолооч нар өөрийн машины бүхээгт, зарим нь хямд буудал олж хоноглодог байж.

Хонох төлбөрийн тухай мэдээлэл монголын тээврийн компаниудад гэнэт ирсэн учраас жолооч, компанийн удирдлагуудад эхний 2 өдөр үл ойлголцол гарсан. Гэхдээ уг зарцуулалтын нийт зардлын 270 юанийн төлбөрийн нөхцөлийг хөнгөлөх боломжийг Өмнөговь аймгийн удирдлагууд эрэлхийлж байгаа.

Улсын төсвийг зонхилон бүрдүүлдэг нүүрсний экспорт коронавирусийн нөхцөл байдлаас болж гацаж байсан. Хоёр улсын түвшинд нүүрсний экспортийг нэмэгдүүлэхээр дор бүрнээ хичээж ажилласны дүнд саяхнаас монгол жолооч нарыг хятадын талд шаардлага хангасан орчин нөхцөлд хонуулах, ажлын цагийг уртасгах шийдвэр гарч хоногт 1000 машин хилээр нэвтэрч эхэлжээ.

 Цаашид хоногт 1500 машин нүүрс гаргахаар төлөвлөжээ.

Хаха 13 6 Таалагдсан 12 Гунигтай 22 Нүдний булай 34 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 24