Б.Ариун-Уянга


Х.Нямбаатар: "Цахим гав"-ыг хэрэгжүүлснээр ГУРВАН ТЭРБУМ ТӨГРӨГ хэмнэнэ

hi

Засгийн газрын өнөөдрийн /2020.09.16/ ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: "2015 онд батлагдсан Эрүүгийн тухай хуулийн хэрэгжилт хоёр удаа хойшилж байсан. Тэр хуулийг 2021 оноос хэрэгжүүлнэ. Тиймээс тооцоо, судалгааг хийж, Засгийн газрын хуралдаанаар орууллаа. Энэхүү ял хэрэгжснээр хүн ажил эрхэлж, гэр бүлтэйгээ байх боломж бүрдэж байна.

Анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүмүүст энэ ялыг онооно. Хүн амь, хүчингийн гэмт хэрэг үйлдсэн хүнд оноохгүй. Гагцхүү зам тээврийн осол, болгоомжгүй хүний биед халдсан зэрэг хүнд онооно.

Улаанбаатар хотод мэдээллийн ганцхан төв ажиллана. Ойролцоогоор жилд 1080 хүнд зорчих эрхийг хязгаарлах ял оноодог судалгаан дээр үндэслэсэн. Жишээ нь, оюутан хүн хөнгөн ял авлаа гэхэд энэ ялыг оноох юм. Өөрөөр хэлбэл, гэр сургуулийнх нь хооронд явах замыг нь татна. Хэрэв зааж өгсөн чиглэлээс гарсан тохиолдолд хорих ялаар солигдоно. Цахим гавыг хөл, гарт нь зүүнэ. Шүүх, шүүгдэгчийн нөхцөл байдлыг нь харгалзан үзэж, ялыг сонгох байдлаар хуульчилж өгсөн. Энэ хуулийг хэрэгжүүлснээр улсын төсөвт 3 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт үүсэж байна" гэв. 

 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 1