М. Учрал


С.Амарсайхан: Төрийн мөнгөөр бүхэл бүтэн автобус бүү хэл, ширээ сандал ч сонгон шалгаруулалтгүй авдаггүй!

hi

Нийслэлийн удирдлагууд автомашины түгжрэлийг бууруулахын тулд 2019 оны арваннэгдүгээр сарын 15-аас эхлэн ерөнхий боловсролын 29 сургуулийн 35 чиглэлд сургуулийн 40 автобус үйлчилгээнд гаргасан.  Мөн аравдугаар сарын 13-нд Сүхбаатарын талбайд таван ширхэг автобус байршуулж, сургуулийн автобустай болсноо ёслол төгөлдөр зарласан.

Уг шар өнгийн автобус нь “Донфен” үйлдвэрийн 52 хүүхдийн суудалтай, дизель хөдөлгүүртэй гэх бөгөөд нэг бүрийн үнэ нь 130 мянга орчим ам.доллар хэмээн Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Отгонсүх мэдээллэж байв. Хятадын "Алибаба" онлайн худалдааны сайтад уг автобус нь 43-46 мянган долларын үнэтэй гэж байсан нь иргэдийн бухимдлыг төрүүлсэн. 

Тэгвэл, Уг асуудлаар хотын дарга асан УИХ-ын гишүүн С.Амарсайхан өөрийн цахим хуудсандаа ийн бичжээ. 

Тэрбээр, "Ажлаа дандаа авилга, хариуцаж буй бүхнээ хулгай гэж хардаг, ам ажил хийж, хуруугаа ч хөдөлддөггүй хүмүүс хүүхдийн ирээдүй рүү дүрсэн хошуугаа татна уу!
Хотын даргаар ажиллаж байхдаа нийтийн тээвэрт цахилгаан болон 2 давхар автобуснуудыг нэвтрүүлэх, хүүхдийн автобус явуулах шийдвэр гаргасан, хэрэгжүүлсэн, үр дүнгээ өгсөн.

Хүүхдийн сургуулийн зориулалтын автобус авах шийдвэр дахин гаргасан, хэрэгжүүлж эхэлсэн. Хуулийн дагуу худалдан авах үйл ажиллагаа нь явсан байдаг! Төрийн мөнгөөр бүхэл бүтэн автобус бүү хэл, ширээ сандал ч сонгон шалгаруулалтгүй авдаггүй! 130 мянган доллараар худалдаж аваагүй байна! Үнийг нь сонирхож буй хүмүүс бодвол тоонд тун сайн байх. 20 тэрбум төгрөгийг 75 автобусанд хуваагаад үзнэ бизээ! Энэ дашрамд хэлэхэд тэр Монголд үйлдвэрлэсэн(угсарсан) гээд байгаа 2 автобусыг 1 тэрбум 200 саяаар авсан байдаг.

Шүүмжилж болноо. Гэхдээ ажил хийж асуудал шийдэж байгаа хүмүүсээ үргэлж үндэслэлгүй гүтгэхээ больцгооё!" хэмээв.

 

Хаха 0 2 Таалагдсан 1 Гунигтай 4 Нүдний булай 1 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 1