Б.Ариун-Уянга


Баянзүрх дүүргийн шинэ засаг даргаар А.Баяр томилогдох уу

hi

Баянзүрх дүүргийг ирэх дөрвөн жил удирдах эрх үндсэндээ МАН-д шилжсэн орон нутгийн сонгуулиар дүүргийн ИТХ-д МАН 23 суудал авч олонхийн зарчмаар засаг дарга, хурлын дарга нараа томилж засаглахаар болж байгаа. Ирэх сарын дөрвөнд шинэ ИТХ-ын анхдугаар чуулган чуулж албажуулна. Харин дүүргийн хурлын дарга засаг дарга хэн болох хэнийг томилох талаар БЗД-ийн МАН дотор яриа таамаг хөвөрч байгаа нууц биш . 

МАН-ын үндсэн дүрэмд ялсан бол засаглана ялагдсан бол хариуцлагаа хүлээгээд ажлаа өгнө гээд тодорхой заачихсан байгаа. Тийм болохоор БЗД-ийг жинхэнэ засаглагч бол одоогийн БЗД-ийн МАН-ын хорооны дарга УИХ-ын гишүүн Э.Бат-амгалан юм. Ноёны гарт хөзөр бий гэдэг шиг дүүргийн намын даргын гарт шинэ засаг дарга хурлын дарга нарын нэрс ганцхан УИХ-ын гишүүн Э.Бат-амгаланд л бий. Шинээр дарга болчих санаатай амбиц өндөртэй нөхдүүд одоо Э.Бат-амгаланг тайван суулгахгүй байгаа нь ойлгомжтой. БЗД-ийн шинэ засаг даргад Б.Сүхбаатар, Н.Баярмөнх, Н.Оюунзул зэрэг НИТХ-ийн төлөөлөгчид яригдаж байсан бол НИТХ-ийн төлөөлөгч Б.Сүхбаатар хотын орлогчын томилгоонд явсан учир дүүргийн дарга болох боломжгүй юм. Харин 2016-2020 онд БЗД-ийн ИТХ-д 6-р хорооноос сонгогдон ажиллаж байсан байсан дүүргийн ИТХ-ын төлөөлөгч А.Баяр гэж эмч залуу БЗД-ийн шинэ засаг даргаар томилуулахаар намын түвшинд тохиролцсон аж. А.Баяр гэж хэн бэ...  

Хаха 1 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0