Б.Ариун-Уянга


Хүүхэд хулгайлахыг завдсан явдал тогтоогдоогүй, огт үндэслэлгүй хуурамч мэдээлэл болох нь тогтоогдлоо

hi

Булган аймгийн Баяннуур, Дашинчилэн зэрэг сумдад энэ сарын 18, 29-ний өдрүүдэд хүүхэд хулгайлахыг завдсан гэх утга бүхий мэдээлэл 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр олон нийтийн цахим сүлжээнд тараагдаад байгаа бөгөөд тухайн мэдээллийн талаарх гомдол, мэдээлэл Цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй ташаа мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдэж байна.

Иймд иргэд Та бүхэн цахим орчинд гарч буй худал, ташаа мэдээлэлд итгэлгүй, цахим сүлжээнд гэмт хэрэг, зөрчилтэй холбоотой аливаа мэдээллийг албан ёсны эх сурвалж болох Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвөөс асууж, тодруулж байхыг хүсье.

Жич: Утга агуулга ижилхэн тус мэдээлэл нь 2017 онд цахим сүлжээнд анх гарч, Цагдаагийн байгууллагаас холбогдох шалгалтын ажиллагааг явуулахад хүүхдийн яриагаар нэгэн иргэн фэйсбүүкт мэдээлэл тавьснаас болсон дуулиан юм. Тухайн үед сумын хүүхэд хамгааллын баг тухайн этгээдтэй уулзаж бичсэн зүйлийг нь устгуулсан. Сумын хэмжээний камерыг шүүж үзсэн. Хүүхэд хулгайлахыг завдсан явдал тогтоогдоогүй, огт үндэслэлгүй хуурамч мэдээлэл болох нь тогтоогдсон. 

Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл:Худал мэдээлэл тараах

Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0