Б.Ариун-Уянга


Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Өмнөговь аймагт томилолтоор ажиллаж байна

hi

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8-д "шаардлагатай асуудлаар эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, ашгийн төлөө бус этгээдээр судалгаа хийлгэх, тухайлсан асуудлаар мэргэшсэн шинжээч томилж, дүгнэлт гаргуулах” хэмээн заасныг үндэслэн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэр, Тавантолгойн бүлэг ордын нүүрс олборлох, тээвэрлэх үйл ажиллагаанд Хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээг Комисс 2018 онд хийж гүйцэтгэсэн билээ. Уг үнэлгээний тайланг боловсруулж, нийт долоон бүлэгт хамаарах 42 зөвлөмжийг Монгол Улсын Ерөнхий сайд, холбогдох яамд, орон нутгийн засаг захиргаа, нүүрс олборлогч болох тээврийн байгууллагууд зэрэг оролцогч талуудад хүргүүлж, цаашид арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг хүссэн байдаг.

Тэгвэл Хүний эрхийн Үндэсний Комисс НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн "Байгалийн нөөцийн тогтвортой удирдлагыг хангах байгаль орчны засаглал” төслийн хүрээнд Хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээнд туссан байгаль орчин, орчны бохирдол, нүүрс тээврийн аюулгүй байдал, жолооч нарын хөдөлмөрийн харилцаа, иргэдийн эрүүл мэнд зэрэгт холбогдох зөвлөмжийн хэрэгжилттэй танилцах, дүн шинжилгээ хийх зорилгоор 2020 оны 10 дугаар сарын 26-31-ний өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгад, Цогтцэций, Ханбогд сумдад ажиллаж байна. Ажлын хэсгийг Хүний эрхийн Үндэсний Комиссын Тамгын газрын дарга Ч.Алтангэрэл ахалж, бүрэлдэхүүнд нь БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Д.Батмөнх, МХЕГ-ын Геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн улсын байцаагч Б.Батбаатар, ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаны Эрүүгийн мөрдөгч Р.Гансүх, НҮБХХ-ийн "Байгалийн нөөцийн тогтвортой удирдлагыг хангах байгаль орчны засаглал” төслийн зохицуулагч Р.Ариунбилэг нар болон ХЭҮК-ын Тамгын газрын ажилтнууд ажиллаж байна.

Томилолтын Ажлын хэсэг 10 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд Өмнөговь аймгийн, Цогтцэций суманд ажиллаж, тус сумын Засаг дарга О.Бадарч, Тамгын газрын албан хаагчид, уул, уурхайн болон Гашуунсухайт авто замын компаниудын төлөөлөлтэй уулзаж, зөвлөмжийн хэрэгжилттэй биечлэн танилцаж, нөхцөл байдлын үнэлгээг хийж байна. Тухайлбал, дээрх сумын төвийн болон Тавантолгойн 3 уурхай орчны агаарын чанар, тоосжилтын хяналт шинжилгээ хийх аргачлал, давтамж, мэдээллийн ил тод байдлыг сайжруулах, Эрдэнэс Тавантолгой компанийн уурхайгаас Гашуунсухайтын зам хүртэлх нүүрс тээвэрлэлтийн, уурхайн кемп болон сумын төвийн шороон замыг хатуу хучилттай болгох, Нүүрс тээврийн зам дагуух хоолны газар, засвар үйлчилгээний газрууд болон шинээр баригдаж буй Тээвэрчдийн хотхоны бүтээн байгуулалт зэрэг ажилтай танилцаж байна.

Ажлын хэсэг 10 дугаар сарын 29-31-нд Ханбогд сум, Гашуунсухайт боомтын чиглэлд нүүрс тээврийн замын дагуу нийгмийн хэв журам сахиулах, замын хөдөлгөөний дүрэм мөрдүүлэх, жолооч нарын хөдөлмөрлөх нөхцөлийн талаар танилцана.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0