М. Учрал


Я.Содбаатар: Хатуу дэглэмийн үед ус, цахилгаан таслахгүй

hi

Монгол Улсын Ерөнхий сайд, салбарын сайдууд, Монголбанкны ерөнхийлөгч болон Нийслэлийн Засаг дарга нар Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.

Шадар сайд Я.Содбаатар: "Эм эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой, эмнэлгийн тусламжтай холбоотой ямар нэгэн хязгаарлалтыг тавиагүй. Нөгөө талаараа манай иргэд нийтээрээ эмнэлэг явахаасаа илүүтэйгээр 119 руу залгаж зөвлөгөө авах, цаг авах эрсдлийн талаасаа тухайн иргэнд хэрэгтэй.

Төрийн бүх байгууллагууд, нутгийн захиргааны удирдлагуудад нэг л шаардлага тавьж байна. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед захиргааны ямар нэгэн хориг саадыг тавихгүй байх шийдвэр гарсан. Тийм учраас ард иргэдэд 14 хоногийн хугацаанд ямар нэгэн хүндрэл учруулж тог таслах, ус таслах гэх мэт зүйлсийг хийхгүй байхыг энэ байгууллагуудад үүрэгдсэн.

Ихэнхи ААН-үүд цоожтой байгаа ямар нэгэн засвар үйлчилгээ гарах, лифтэнд ямар нэгэн гацаа гарвал явах багийг хүртэл бэлдсэн байгаа. Олон сар жилээр уламжилсан коронавирус дотооддоо гарч улсын бэлэн байдлын зэрэгт шилжихээс өмнө тогоо таслуулсан янз бүрийн зүйл байхыг үгүйсгэхгүй" гэв.

 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0