Б.Ариун-Уянга


А.Амбасэлмаа: Улаанбаатар хотын нийт батлагдсан тохиолдол 33 боллоо

hi

ХӨСҮТ-ийн мэдээллийг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа. /2020.11.19/ "Нийт 3625 хүнд шинжилгээ хийхэд  3588 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Сэлэнгэ аймагт 466 хүнд шинжилгээ хийхэд  коронавирус илрээгүй. Дорнод аймагт танталтын зорилгоор хийгдсэн гурван хүний шинжилгээнд  коронавирус илрээгүй. Өмнөд Судан улсаас  10.31-нд ирсэн 214 энхийг сахиулагчдын гурав дахь давтан шинжилгээ хйихэд нэг хүнээс коронавирус илэрлээ. Алтан булаг боомтоор 11.16-нд орж ирсэн “ТИР” машинтай орж ирсэн нэг жолоочоос коронавирус илэрлээ. 10.24-нд  Франкбурт-Улаанбаатар онгоцоор ирсэн 65 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Тусгаарлах байранд үүрэг гүйцэтгэж байгаа 16 эмч, ажилтанд шинжилгээнд коронавирус илрээгүй.

Өчигдрийн 17 цагаас хойш шинжилгээний дүнг танилцуулья:

Сүүлийн үед бүртгэгдээд байгаа коронавирус голомтод буюу нийт 17 цагаас хойш 37 хүнд коронавирус илэрлээ.

Үүнийг задалвал: Дархан-Уул аймагт 66 хүнд шинжилгээ хийхэд таван хүнээс коронавирус илэрлээ. Ингээд  Дархан-Уул аймагт батлагдсан тохиолдол 16 боллоо.

Сэлэнгэ аймагт 10 ториолдол шинээр бүртгэгдсэн. Тус аймгийн нийт батлагдсан тохиолдол 51 боллоо.

Дорноговь аймгийн Айраг суманд нэг, Замын үүд суманд дарвван тохиолдол шинээр батлагдсан. Нийт тус аймагт батлагдсан тохиолдлын тоо зургаа боллоо.

Улаанбаатар хотод шинээр 15 тохиолдол бүртгэгдсэн. Улаанбаатар хотын нийт батлагдсан тохиолдол 33 боллоо.

Улсын хэмжээнд батлагдсан тохиолдлын нийт тоо  120 боллоо.

Монгол улсын хэмжээнд батлагдсан коронавирус халдварын  тоо 555 боллоо. Үүнээс эдгэрсэн 335, ажиглалтанд 26, гэрийн ажиглалтанд хоёр, ажиглалт тандалт дууссан 310, нутаг буцаасан долоо хүн байна. Халдвалтад 213 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна. Биеийн байдал хүнд нэг, хүндэвтэр 32, хөнгөн 180 хүн эмчлэгдэж байна" гэлээ.

 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0