
Эрүүл мэндийн яамнаас 17 цагийн ээлжит мэдээллээ хүргэлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: "Монгол Улсад батлагдсан тохиолдол 629 болсон байна. Халдвартын клиникед 282 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдал хүнд 3, хүндэвтэр 41, хөнгөн 238 байна. 11 цагаас хойш Орхон, Дархан-Уул, Говьсүмбэр, Дорноговь аймгуудад, Улаанбаатар хотод халдвар нэмж бүртгэгдээгүй байна. Харин Сэлэнгэ аймагт 21 тохиолдол бүртгэгдлээ. Сэлэнгэ аймгийн багц өвчлөл Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар, Сэлэнгэ аймгийн Мандал сум гэсэн хоёр том голомт байна.
Сэлэнгэ аймагт өргөн хүрээтэй тандалт, хавиталын илрүүлэх судалгаа явагдаж байна. Хавьталаасаа батлагдсан тохиолдлуудыг илрүүлж байна" гэв.
×