М. Учрал


Сурагчид ирэх сарын 01-ээс эхлэн амарна

hi

Засгийн газрын ээлжит бус хуралдаан дуусч, хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. 

Шадар сайд Я.Содбаатар: "Хичээл сургуулийг ирэх сарын 01-нээс эхлэн хоёрдугаар сарын 02-р сарын 01 хүртэл амарна. Танхимаар оруулахгүй.

Оюутнууд нэгдүгээр сарын 5-н хүртэл теле хичээлд хамрагдаж, хоёрдугаар сарын 15-н хүртэл амарна. Танхимын хичээл явагдахгүй. Арванхоёрдугаар сарын 1-нээс хойш танхимын хичээл хийгдэхгүй. Их, дээд сургууль болон боловсролын байгууллагууд ч танхимын хичээл хийхгүй. Цэцэрлэг, ЕБС-ийн хичээл 12 дугаар сарын 18-ныг дуустал теле хэлбэрээр явагдаад улирлын амралт эхэлнэ.

Өнөөдрийн байдлаар манай улсад бүртгэгдсэн коронавирусийн тохиолдол 640 болоод байна. 162 сорьц авах цэг ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хот, Алтанбулаг, Зүүнхараа суманд иргэдийг их хэмжээгээр шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байна. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Сүхбаатар хотод нийт 27 мянган иргэн байгаа. Эдгээр иргэдийн 70 хувь нь шинжилгээнд хамрагдаад байгаа. Дархан-Уул аймагт харьцангуй голомтолж гараагүй. Гэхдээ хөл хөдөлгөөний гол цэг.

Ийм учраас тус аймагт тэг зогсолт хийсэн. 27 мянга орчим иргэнээс шинжилгээ аваад байна. Орхон аймагт төмөр зам дагасан 17 тохиолдол бүртгэгдсэн. Эрдэнэт үйлдвэрийн  6,000 ажилчныг шинжилгээнд хамруулж дууслаа. Сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй" гэв. 

Хаха 0 1 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0