М. Учрал


"Улаанбаатарт гурав, Сэлэнгэ аймагт 26, Говьсүмбэр аймагт гурван хүнээс халдвар илэрчээ"

hi

Эрүүл мэндийн яамнаас 11 цагийн ээлжит мэдээллээ хүргэж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: "Өнгөрсөн хоногт нийт 4335 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс 32 иргэнээс халдвар илэрсэн. Улаанбаатар хотын голомтын гурван хавьтлаас халдвар илэрсэн. Тэдний нэг нь Буян-Ухаа хороололд амьдардаг иргэн юм. Хоёр дахь хүн нь Төмөр замын өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч бол гурав дахь тохиолдол нь мөн Буянт-Ухаа хороололд амьдардаг иргэн байна. Тэдний ойрын хавьтлын 276 хүнийг тусгаарлаад байна. Харин Сэлэнгэ аймагт 26 тохиолдол нэмж илэрлээ. Бүгд ойрын хавьтлаас илэрсэн. Говьсүмбэр аймагт гурван хүнээс халдвар илэрлээ" гэв.

Хаха 1 0 Таалагдсан 1 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0