М. Учрал


Д.Халиунааг хүчирхийлсэн гэх “Зөв амьдрах ухаан” ТББ-ийн нийгмийн ажилтануудын хэрэг шүүхэд шилжинэ

hi

Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхээс “Зөв амьдрах ухаан” НҮТББ-ын Тэргүүн гэх Г.Загдааг өөрийн асрамжид байсан 18 настай Д.Халиунийг эрхшээлдээ байгааг далимдуулан удаа дараа хүчирхийлж байсан, мөн тус төвөөр үйлчлүүлж байсан иргэдийг байнга хүчирхийлэлд байлгадаг байсан гэдэг үндэслэлээр 6.2 жил, түүний эхнэр Г.Амарсайханыг тус төвд асруулж байсан иргэдийг хүчирхийлж байсан гэсэн үндэслэлээр 1 жилийн хорих ялыг нээлттэй дэглэмд эдлүүлэхээр 2020.11.16-ны өдөр шийдвэрлэсэн.

Хохирогч Д.Халиунаа нь 2020.04.09-ний өдөр хэвлэлийн бага хурал хийсэн ба энэ үеэрээ "Би Зөв амьдрах ухаан ТББ-д хоёр жил гаруй хугацаанд амьдарсан. Одоо амьдрахаа больсон. Гэвч хүүхдээ авч чадахгүй байна. Одоо хүүхдээ авахыг хүсч байна. Би яагаад хүүхдээ авах гээд байгаа вэ гэхээр Г.Загдаа ах, Г.Амарсайхан эгч хоёр тэнд байгаа хүмүүсийг маш ихээр доромжилж, зоддог, элдвээр дарамталдаг.

 Эмэгтэйчүүдийг нь байнга оролдож, намайг хүчиндэж байсан. Эхэлж Г.Загдаа ах хүчиндээд дараа нь хоёр нийгмийн ажилтан нь хүчиндсэн. Танай хүүхэд энд байгаа шүү гэж сүрдүүлдэг. Хамгийн анх намайг эмнэлэгт хүчиндсэн, дараа нь зоорийн давхарт, тэгээд гурван хоног дараалж хүчиндэж, доошоо цус гарч байсан. Би тэр хүнээс үнэхээр айж байна. Мөн цэцэрлэгт байдаг хүүхдүүдийг Амараа эгч байнга зоддог...” гэж мэдээлэл хийснээр цагдаагийн байгууллага албан ёсоор шалгаж эхэлсэнээс хойш 7 сарын дараа Г.Загдаа болон Г.Амарсайхан нарт холбогдох хэрэг ийнхүү шийдэгдлээ.

Д.Халиунааг хүчирхийлсэн гэх "Зөв амьдрах ухаан" ТББ-ийн нийгмийн ажилтан гэх н.Идэржавхлан, н.Мэндсайхан гэсэн хоёр хүнд холбогдох Эрүүгийн хуулийн 12.1.2.2 дах хэсэгт заагдсан бүлэглэж хүчиндэх гэсэн зүйл ангиар зүйлчлэгдсэн гэмт хэрэг шүүхэд шилжихэд бэлэн болжээ

Дээрх хоёр этгээд нь урьд өмнө нь ял эдэлж байсан гэж тооцогдож байгаа юм байна.

Хэрвээ бүлэглэж хүчиндсэн гэдгийг шүүх тогтоовол Г.Загдаад мөн л ял оногдуулахаар дахин шүүх хурал болох магадлал өндөр байгаа аж. н.Идэржавхлан, н.Мэндсайхан нар нь Г.Загдаа, Г.Амарсайхан нартай бүлэглэж асрамжийн газарт байсан хүмүүсийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх аргаар дарамталдаг байсан гэх нөхцөл байдал мөн тогтоогдоод байгаа аж.

Хаха 9 6 Таалагдсан 6 Гунигтай 35 Нүдний булай 28 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 26