Б.Ариун-Уянга


Боловсролын кластерын 2021 оны ээлжит хурал боллоо

hi

Боловсролын кластерын 2021 оны ээлжит хурал болсон байна. Хурлаар 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, 2020-2021 оны хичээлийн жилийн II дугаар улирлын хичээл, сургалтын үйл ажиллагаа эхэлж байгаатай холбогдуулан “Ковид- 19”-ийн эсрэг хариу арга хэмжээ, боловсролын үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах, хичээл хоцрогдлыг арилгахад дэмжлэг үзүүлэх чиглэлээр ярилцаж, санал солилцов.

Боловсролын кластер 2021 онд дараах ажлуудыг хамтран зохион байгуулна. Үүнд:

• “Цэцэрлэг, ернхий боловсролын сургуулийн орчинд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх бэлэн байдал, хару арга хэмжээний төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг эргэн дүгнэх, төлөвлөгөөг сайжруулах;
• Үер, зуд, газар хөдлөлтийн үеийн боловсролд учирч болох хохирлын өмнөх туршлагуудыг судлах, тус бүрд нь бэлэн байдлын төлөвлөгөө боловсруулах, эцэслэх;
• Tүргэвчилсэн үнэлгээний аргачлал боловсруулах;
• Олон нийтэд чиглэсэн гамшигт бэлэн байх талаар мэдээлэл нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулах зэрэг ажлуудыг төлөвлөсөн.
2020-2021 оны хичээлийн жилийн II дугаар улирлын хичээл, сургалтын үйл ажиллагаа эхэлж байгаатай холбогдуулан цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрыг ариутгал халдваргүйтгэлийн бодис, тоног төхөөрөмжөөр хангах, гар ариутгагч нийлүүлэх зэрэг асуудалд олон улсын байгууллагууд дэмжлэг үзүүлэх асуудлыг судлахаар ярилцлаа. Танхимаар хичээл, сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангах хүрээнд нийгэм, сэтгэл зүйн сургалтыг онлайн хэлбэрээр зохион байгуулна. Мөн Интерактив, болон аудио хичээлүүдийг бэлтгэх ажлыг үргэлжлүүлэн, 1, 2 дугаар ангийн сурагчдад зориулсан “Дасгал ажлын дэвтэр” боловсруулах Ажлын хэсгийг байгууллаа.

Эх сурвалж: БШУЯ

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0