М. Учрал


Л.Оюун-эрдэнэ: Та нар өөрсдийн гаргасан шийдвэрийг дагахгүй бол хэн та нарын шийдвэрийг дагах юм

hi

Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ болон Шадар сайд, УОК-ын гишүүд Улсын онцгой комиссын Шуурхай штабт ажиллав. Ерөнхий сайд шуурхай штабын үйл ажиллагааг шүүмжлэв. 

Тэрбээр, "Халдвар хамгааллын дэглэм яагаад энэ өрөөнд хэрэгжихгүй байгаа юм. Та нар халдвар авахгүй хүмүүс үү?

Шуурхай штабын энэ өрөөнд дэглэмээ ягштал барьж чадахгүй бол яаж бид иргэдийг зайгаа бариад бизнесээ хий гэж хэлж чадах юм бэ. Өрөө тасалгаа хүртээмжтэй биш гэдгийг ойлгож байна. Гэхдээ вирус хүнийг ялгахгүй. Хамгийн өндөр зохион байгуулалттай шуурхай штаб зайгаа барьж чадахгүй байж, бид яаж үндэсний хэмжээнд зохион байгуулах юм.

УОК, Засгийн газраас шийдвэр гаргадаг. Харин та бүхний дунд тэрнээс доод шатанд энэ замхарч байгаа. Яг энэ зай барьж байгаа шиг.

Нэг дэлгүүрийн барааны лангууг нь ажилуулахгүй хүнсний лангууг нь ажилуулдаг. Ямар ялгаа байх уу. Адилхан хүмүүс орж байгаа. Шинжилгээ авна оочерлуулчихдаг. Машиныг нь хориглоод автобус нь дотор бөөнөөр нь суулгачихдаг. Энэ бүх зүйл анхан шатны зохион байгуулалт дээр алдаж байгаа шүү. Өргөө амаржих газраас болж бүхэл бүтэн Засгийн газар ёсзүйн хариуцлага хүлээж огцорсон гэдгийг хэзээ ч битгий мартаарай.

Шат шатандаа хариуцлага хүлээж ажиллана. Үүнд шадар сайд онцгой анхаарч ажиллах хэрэгтэй.

Өөр нэг асуудал бие биерүүгээ алдаагаа чихдэг. Өөр өөрсдийн гаргасан шийдвэрийг өөрсдөө дагахаас эхэлнэ. Та нар өөрсдийн гаргасан шийдвэрийг дагахгүй бол хэн та нарын шийдвэрийг дагах юм. Тийм учраас бид хандлагаас эхлэх хэрэгтэй" гэлээ. 

Хаха 7 4 Таалагдсан 3 Гунигтай 7 Нүдний булай 4 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0