М. Учрал


Л.Оюун-Эрдэнэ: 15-17 хувийн хүүтэй байсан зээлийг жилийн гурван хувь руу оруулбал томоохон, бодит дэмжлэг болно

hi

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр үйл ажиллагаагаа эхлүүлж буй аж ахуйн нэгжүүдтэй танилцлаа.

Тэрээр, Улсын хоёрдугаар төв эмнэлэгт корнавирусний эсрэг "Астразенека" вакцины эхнийг тунг тариулж иргэдээ дархлаажуулалтад хамрагдахыг уриалсны дараа Улсын их дэлгүүрийн ажилтай танилцлаа.

Хөл хорионы хугацаанд Улсын их дэлгүүрийн зөвхөн супермаркетын хэсэг хүнсний бүтээгдэхүүнийг тасралтгүй нийлүүлэх үүрэгтэй ажилласан бөгөөд тус дэлгүүр нийт 25 мянган мкв талбайтай, түрээслэгч болон үндсэн ажилтан зэрэг 1000 гаруй хүн ажилладаг байна. Тус дэлгүүр эдгээр 1000 ажилчдын өрх гэр бүл, цаашлаад 10 мянга гаруй жижиг бизнесийг дэмжин ажилладаг ба өдөрт дунджаар 25 мянган хүн тус дэлгүүрээр үйлчлүүлдэг ажээ. Ерөнхий сайдыг Улсын их дэлгүүрт очиход дэлгүүрийн үүд хэсэгт халуун хэмжигч, халдваргүйтгэлийн бүхээг зэрэг шаардлагатай тоноглол, төхөөрөмж суурилуулжээ. Мөн иргэдийн урсгал хөдөлгөөнийг хянаж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах ажилчдыг байрлуулсан тухай дэлгүүрийн удирдлага энэ үеэр танилцууллаа. 

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, "Өнөөдрөөс дархлаажуулах ажил эхэлсэн. Одоо төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа хамгаас чухал. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ ягштал баримтлах хэрэгтэй. Төрөөс аль болох аж ахуйн нэгжүүдийн ажлыг хэвийн байлгаж, алдсан боломжоо эргүүлэн олж авах, хаасан бүхнээ нээх бололцоог бүрдүүлнэ. Гэхдээ халдвар хамгааллын дэглэм нэг л удаа алдахад, "Нэг хаалга - нэг шинжилгээ"-гээр хумьж авсан голомтоо буцааж алдах эрсдэлтэй. Тиймээс хувийн хэвшил, ажил олгогчид үүнд туйлын анхаарч, ажилтан, албан хаагчдынхаа халдвар хамгааллын дэглэмийг ягштал баримталж ажиллах ёстой" гэв.

Тус дэлгүүр өнгөрсөн зун галд өртсөний улмаас түрээслэгчдэд эдийн засгийн хүндрэл гарсан ч даатгалаар бүх хохирлыг барагдуулжээ. Түрээслэгчид Засгийн газраас хэрэгжүүлэх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөнд тусгасан хөнгөлөлттэй зээлд үндэсний үйлдвэрээ түлхүү хамруулж дэмжих өгөхийг Ерөнхий сайдаас энэ үеэр хүсэж байлаа. Их дэлгүүрийн удирдлагууд ч халдварын нөхцөл байдал хумигдсанаар, үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн ажлыг тасралтгүй зохион байгуулахаа илэрхийлсэн юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, 15-17 хувийн хүүтэй байсан зээлийг жилийн гурван хувь руу оруулбал томоохон, бодит дэмжлэг болно хэмээн УИД дээр  ажиллах үеэрээ онцоллоо.  

Хаха 0 1 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0