М. Учрал


Автомашины нүүрсэн яндан хулгайлдаг бүлэг этгээдийг илрүүлжээ

hi

Сүүлийн үед автомашины зөөлөн яндан буюу хүмүүсийн хэлдгээр нүүрсэн янданг хулгайлах гэмт хэрэг нэлээдгүй бүртгэгдэх болсон. Зөвхөн нийслэлийн хэмжээнд л гэхэд сүүлийн гурван жилийн байдлаар Тоёота приус маркийн автомашины нүүрсэн яндан хулгайлах 700 гаруй гэмт хэрэг бүртгэгджээ.

Энэ төрлийн гэмт хэргийн гаралт буурахгүй байгаатай холбогдуулан Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс нэгдүгээр сарын 15-наас 29-ний хооронд нийслэлийн дүүргүүд дэх цагдаагийн газар, хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгуудтай хамтарч хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулж гол төлөв “Приус-20” маркийн автомашины нүүрсэн яндан хулгайлдаг этгээдүүд болон нүүрсэн яндан худалдан авдаг 4 бүлэг 28 этгээдүүдийг илрүүлсэн байна.

ЦЕГ-аас гаргасан судалгаагаар нийслэл хотод өдөрт дунджаар 100 орчим приус маркийн автомашины нүүрсэн яндан худалдан борлуулдаг тооцоо байгаа бөгөөд үүний 80 орчим хувийг иргэд өөрсдөө зарж борлуулдаг бол 10 орчим хувийг авто машин борлуулдаг иргэд, 5 орчим хувийг засварын газрын ажилтнууд, үлдсэн 5 орчим хувийг хулгайлах гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдээр зарж борлуулдаг гэсэн судалгаа гарчээ. Мөн түүхий эд худалдан авдаг газрууд нүүрсэн янданг их хэмжээгээр  төвлөрүүлж эрэлтийг бий болгон эргээд хоёроос гурав дахин нэмж зарж байгаа нь энэ төрлийн хулгайг улам өөгшүүлж байгаа юм.

Иймд иргэд аж ахуйн нэгж байгууллагууд энэ төрлийн гэмт хэргийн гаралтыг бууруулахын тулд өөрийн автомашиндаа дохиолол суурилуулж, харуул хамгаалалттай газар автомашинаа байрлуулж байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Хэрэв энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тухайн этгээдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1-д зааснаар “240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх” хуулийн хариуцлагатай юм байна.          

 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 2 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 2