М. Учрал


Л.Оюун-Эрдэнэ: Ийм том газар нутагт түгжирнэ гэдэг бодлого байхгүйн шинж

hi

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар Нийслэлийн нийтийн тээврийн үйл ажиллагаатай танилцлаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: "Төрийн албан хаагчид машинаараа ирэхгүй болоход түгжрэл хэдэн хувиар буурахав тооцох хэрэгтэй. Яг гол гол газрууд дээр яам, тамгийн газрын дарга ажилчид хотын нэгдүгээр бүсэд машинаа паркалдаг. Тэр нь өдөр явах гэхээр зогсоол байхгүй. Давхар зогсоолын асуудлыг Л.Халтар сайд шийдэх хэрэгтэй. Ийм том газар нутагт түгжирнэ гэдэг бодлого байхгүйн шинж.

Цаашдаа хотын нэгдүгээр бүс татвартай байх ёстой. Тэнд үнэхээр машинтайгаа орж парклая гэж байгаа бол татвар авах тэрүүгээр давхар зогсоолоо санхүүжүүлээд байх боломжтой. Татвар тавиад ирэхээр хүмүүс машинтайгаа хот төвөөр орж ирэх нь багасаад нийтийн тээврээ ашиглах сэтгэлзүй үүсэж эхэлнэ. Хотын нэгдүгээр бүсээс гадна том автомашины парк тавихаар тэндээ машинаа тавиад хурдан рэйсэлдэг, чанартай автобус байвал хотын төв рүү нэвтрэхэд тухайн хүнд хялбар байх ёстой. Иймэрхүү зүйлийг цогцоор харж байж түгжрэлийн асуудал шийдэгдэнэ. Нэг систем лүү оруулмаар байна. Орон нутгаас хэдэн машин орж ирж байна дэлгэцэн дээр хардаг байх ёстой. Хэдэн автобусны нэгдүгээр зам түгжрээд байна харах ёстой.

E-mongolia.mn дээр торгуулийн хуудсыг заавал утасдахгүйгээр хардаг болгох хэрэгтэй. Зүгээр e-mail-ээр нь хүрээд ирдэг. Жолооны үнэмлэх хугацаа дууслаа гэхэд цахимаар хүрээд ирдэг. Банкнаас зээл авахад 3-4 удаа очих шаардлагатай байдаг. Энэ бүх зүйлүүд чинь түгжрэл. Хэдүүлээ нийтийн тээвэртэй холбоотой асуудлыг нэг мөр шийдье" гэв.

 

Хаха 1 1 Таалагдсан 0 Гунигтай 4 Нүдний булай 5 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 3