Нүүр хуудас Редакци бодлого

Редакцийн бодлого

Манай www.TUG.mn мэдээллийн сайт нь тэгш эрх, шударга ёс, хууль дээдлэх зарчмыг удирдлага болгон мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээнд нийтийг соён гэгээрүүлэх сэтгүүлзүйн суурь зарчимд тулгуурлан хараат бусаар төрийн үүргийг ухамсарлуулж, нийгэмд иргэдийн оролцоог дээшлүүлэх чөлөөт цахим индэр болж ажиллаж байна.

Монгол Улсын Үндсэн хуульд заагдсан иргэдийн итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрхийг хүндэтгэн хараат бусаар бодит сэтгүүлзүйн мэдээллийг олж авах, хайх, нийтэд түгээх ажиллагааг Үндсэн хууль, бусад хуулийн дагуу, сахин биелүүлэх, хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэж иргэдийн журамт үүргийг нийтэд таниулагч байх болно.

Бид иргэдэд хамтран ажилладаг байгууллагын журмаар эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгдөг бөгөөд иргэдээс ирүүлсэн мэдээллийг авч шууд дамжуулах, боловсруулахдаа олон нийтийн аюулгүй байдлын эсрэг биш л бол, мэргэжлийн ёс зүйн хүрээнд шударга бус аргыг хэрэглэхгүй, санаатайгаар гуйвуулахгүй, бусдын мэдээллийг хуулахгүй, эх хэл соёл, гоо зүй, ёс суртахууны нийтлэг хэм хэмжээг сахиж аж ахуйн нэгж, хувь иргэнтэй бизнесийн зарчмаар хамтран ажиллана.