
Улаанбаатар хотод өнөөдөр коронавирусийн эсрэг дархлаажуулалтын суурин 31 цэг, түр 3 цэгт 34 багийн 133 эмч, ажилтан ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-16:00 цаг хүртэл ажиллана.
Тус цэгүүдэд мөн 5-11 насны хүүхдүүдийн хамрагдаж болох Комирнэти буюу Пфайзер вакцины багасгасан тунг хийж байна.
×