Гашуунсухайт боомтоор нэвтэрсэн 11.000 гаруй тээврийн хэрэгслийн мэдээллийг устгасан нь тогтоогджээ

hi

Авлигатай тэмцэх газраас нүүрсний хулгайн хэргээр мэдээлэл хийлээ.  

Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Буянтүмэн "Нүүрсний гэх хэрэгт сүүлийн 10 гаруй жилийн хугацааны асуудлыг мөрдөн шалгаж байгаа учир нэлээд хугацаа орно.

Монгол Улсын хилээр буюу Гашуунсухайтын боомтоор манай улс руу нэвтэрсэн тээврийн хэрэгслүүдийн бүртгэл дээр шалгалтын ажиллагааг явуулж байна. Ажлын хэсгээс хил хамгаалах болон гаалийн байгууллагатай хамтран тээврийн хэрэгслийн бүртгэлийн серверүүдийг шалгаж байгаа юм. 

Одоогийн байдлаар 11,000 гаруй тээврийн хэрэгслийн хилээр нэвтэрсэн мэдээллийг устгасан нөхцөл байдал тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Мөн  Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Н.Наранбаатар гэсэн гурван гишүүнийг мөрдөн шалгаж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг Улсын ерөнхий прокурорт хүргүүлж байна" гэв. 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 1