
"Ардчиллын алтан хараацай" С.Зориг агсны мэндэлсэн өдөр өнөөдөр тохиож байна. Мөн энэ өдөр хуваагдаад байсан АН-ын удирдлагууд зөвшилцөлд хүрч, С.Эрдэнэ, Л.Гантөмөр нар “харилцан тохиролцох гэрээ байгуулсан” байна. Тус гэрээнд С.Эрдэнэ АН-ын нэг дэд даргад болон тус намын Хэрэг эрхлэх газрын даргаар өөрийн хүмүүсээ томилох, мөн Архангай аймаг, Баянгол дүүргийн АН-ын хорооны даргын томилгоог өөрөө мэдэх, цаашлаад АН Еsy Үндэсний бодлогын хороонд өөрийн тодорхой тооны хүмүүсээ оруулах” гэсэн агуулгатай тохироог хийсэн байна. Ингэснээр С.Эрдэнэ “АН-ын даргаар Л.Гантөмөрийг хүлээн зөвшөөрч” өнөөдөр ийнхүү тэд хамтдаа С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөжээ.
×