Т.Даваасамбуу


Хүүхдүүдийн эсрэг хүчирхийлэл огцом өссөн байна

hi

   “Ковид-19” цар тахал нь хүүхдүүдийн хувьд ч хүндхэн сорилт болж байна. Их Британийн хүүхдийн хүчирхийллийн тусламжийн утсанд ирэх дуудлагын тоо өнгөрсөн оноос эхлэн огцом өсчээ. Хүн бол нийгмийн бүтээл бөгөөд бидний олонх нь хөгжихийн тулд бусад хүнтэй холбоо тогтоох шаардлагатай байдаг. Хүүхдүүд энэ тал дээр насанд хүрэгчдээс ялгаагүй юм. Гэхдээ хөгжлийнхөө чухал үе шатанд тэд ялангуяа үеийнхэнтэйгээ ярилцаж, сэтгэлээ нээж чадахгүйд хүрээд байгаа юм.

Эцэг эх, хамаатан садан нь хэзээ ч үе тэнгийн найз нөхдийг орлож чадахгүй. Үүнээс гадна Хүүхдэд харгис хэрцгий хандахаас урьдчилан сэргийлэх үндэсний нийгэмлэгээс (NSPCC) гаргасан тайланд дурдсанаар хүүхдүүдийн эсрэг хүчирхийлэл огцом өссөн байна.

Их Британийн тэргүүлэгч хүүхдүүдийн буяны байгууллагын тусламжийн утсанд ирэх дуудлага, мессеж дээд хэмжээнд хүрч өссөн байна. Зөвхөн тус байгууллагад он гарснаас хойш ердөө гурав орчим сарын хугацаанд 85 мянган дуудлага ирсэн нь өмнөх онуудтай харьцуулахад 23 хувиар өсчээ. Нөгөө талаас хүүхдүүд нийгмээс тусгаарлагдаж, гэртээ ихэнх цагаа өнгөрөөснөөр өөрийгөө санаатайгаар гэмтээх, хэт их идэх эсвэл идэх зуршил нь буурах, амиа хорлох гэсэн оролдлого дэлхий даяар эрс өсчээ.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0