Т.Даваасамбуу


Хүн амаа хятад вакцинаар дархлаажуулсан орнуудад халдварын тоо өссөөр байна

hi

    Коста Рика Хятадын Синовак вакцинаас татгалзаж буйгаа мэдэгджээ. Коста Рикагийн Вакцинжуулалт, эпидемиологийн үндэсний комиссоос (NCVE) өнгөрсөн лхагва гарагт хятад вакцины үр дүн муу байгаа учраас үйлдвэрлэгч Синовактай хийсэн хэлэлцээрийг цуцлахаар болсон тухай мэдээлсэн байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) мэдээлснээр Синовакийн вакцин халдвараас урьдчилан сэргийлэхэд 50.7 хувийн үр дүнтэй байгаа нь барууны орнуудад үйлдвэрлэсэн вакцинаас бараг хоёр дахин сул үйлчилгээтэй байгаа юм. Коста Рика өнгөрсөн дөрөвдүгээр сард 60 хувиас дээш үр дүнтэй вакциныг дотооддоо хэрэглэхээр зөвшөөрөл олгосон. Коста Рикаг Хятадын вакцинаас татгалзахад хүргэсэн бас нэг хүчин зүйл нь вакцины үр дүнгийн талаар талаар ямар ч мэдээлэл хэвлэгдээгүй нь гэдгийг тус улсын Вакцины мэргэжилтэн Роберто Арроба Тижерино онцолжээ. Бразилд 12 мянган хүний дунд явуулсан туршилтаар Синовакийн вакцин нь шинж тэмдгийн эсрэг 50.7 хувь, эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх хэмжээний болж хүндрэхээс 100 хувь хамгаалж буй нь тогтоогдсон. Гэхдээ туршилт хийсэн орнуудад өөр өөр дүн үзүүлж байгаа юм. Тухайлбал, Туркт явуулсан туршилтаар Синовакийн вакцин шинж тэмдгийн шинжтэй “КОВИД-19”-өөс урьдчилан сэргийлэхэд 83.5 хувийн үр дүнтэй нь тогтоогдсон. Харин Индонезийн нийслэл Жакарта хотод 128 мянган эрүүл мэндийн ажилтнуудын дунд явуулсан судалгаагаар 94 хувийн үр дүнтэй байжээ. Харин Чилид явуулсан судалгаагаар төдийлөн үр дүн үзүүлээгүй байна. Хэдийгээр тус улс хүн амынхаа 60 хувийг вакцинжуулж, 93 орчим хувь нь Синовакийг тариулсан ч Чилид өвчний тохиолдол эрс нэмэгдсэн байна. “Insider”-ийн мэдээлж байгаагаар Бахофейн, Сейшелийн арлууд, Монгол гэсэн гурван улс Синофармыг өргөнөөр хэрэглэж, хүн амын олонхыг уг вакцинд хамруулсан ч халдварын тохиолдол өссөөр байгаа юм.

Хаха 0 3 Таалагдсан 1 Гунигтай 4 Нүдний булай 5 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 3