Т.Даваасамбуу


Газрын тосны фьючерс үнэ дахин өсчээ

hi

   Дэлхийн зах зээлд Брент маркийн нефтийн үнэ нэг торх нь 75 ам.доллар давж өсчээ. Арилжааны мэдээллээс үзэхэд, “Brent” маркийн нефтийн наймдугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 0.20 хувиар өсөж, нэг торх нь 75. 02 ам.долларт хүрчээ. Техасын WTI маркийн дөрөвдүгээр сард нийлүүлэх гэрээний үнэ нэг торх нь 73.11 ам.долларт хүрч, 0.03 хувиар өссөн байна. Брэнт маркийн нефтийн үнэ хамгийн сүүлд 2019 оны дөрөвдүгээр сары 25-нд 75 ам.доллар давж байжээ. Нефтийн үнэ ийнхүү өссөн нь аялал жуулчлалын хязгаарлалтыг аажмаар цуцалсны дараа хөрөнгө оруулагчид эдийн засгийн төлөв байдлыг сэргэнэ гэж үнэлж байгаатай холбоотой байна. Үүнээс гадна, Ирантай цөмийн хөтөлбөрийнх нь асуудлаарх шинэ гэрээг удахгүй байгуулах эсэх нь эргэлзээтэй байгаа нь хар алтны үнийг өсгөж байна гэж шинжээчид үзэж байна. Эдийн засаг аажмаар сэргэж, вакцинжуулалт үргэлжилж байгаатай, мөн хорио цээрийн хязгаарлалтуудыг сулруулж буйтай холбогдуулан олон улсын үнэлгээний “Fitch” агентлаг 2021 онд эрэлт сайжирсныг тэмдэглэжээ.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 1 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0