Т.Даваасамбуу


Цар тахлын үед хүүхдийн эсрэг хүчирхийлэл огцом өссөн байна

hi

 Цар тахлын энэ үед иргэний дайн болон мөргөлдөөнтэй бус нутгийн хүүхдүүдийг хулгайлах, террорист бүлгүүдэд элсүүлэх болон бэлгийн хүчирхийлэлд өртөмтгий болох нь өссөн тухай НҮБ шинэ илтгэлд дурджээ. Өнгөрсөн даваа гарагт гаргасан “Хүүхэд ба Зэвсэгт мөргөлдөөн” (CAAC) жил тутмын тайландаа НҮБ 2020 онд дор хаяж 19379 хүүхэд террорист бүлэгт элсүүлэх, хүчиндүүлэх зэрэг ноцтой зөрчлийн хохирогч болсон талаар онцолжээ. НҮБ-аас нийт 26425 ноцтой зөрчлийг шалгасан бөгөөд үүнээс 23946 нь 2020 онд, 2479 нь өмнө нь бүртгэгдсэн боловч өнгөрсөн онд л шалгагдсан байна. Уг тайланд дурдсанаар, хүүхдийн эсрэг хамгийн их ноцтой зөрчил Афганистан, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, (БНАСАУ), Сомали, Сири, Йеменьд бүртгэгдсэн байна. НҮБ-аас цар тахал нь хүүхдүүдийн боловсрол, эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээний хүртээмжийг бууруулах, хүүхдийг хамгаалах үйл ажиллагааг хязгаарлах, аюулгүй орчинг багасгаж байгааг онцолсон байна. Түүнчлэн 2020 онд цар тахлаас үүдэлтэйгээр сургуулиудыг хааснаар хүүхдүүдийн сурч боловсрох эрх хязгаарлагджээ.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0