Т.Даваасамбуу


Glencore:Зэсийн эрэлт жил бүр нэг сая тонноор өснө

hi

   “Glencore”-ийн гүйцэтгэх захирал Иван Гласенберг Катарын эдийн засгийн форум дээр хэлсэн үгэндээ зэсийн эрэлт нэмэгдэж буйтай холбоотойгоор нийлүүлэлт 2050 он хүртэл жилд нэг сая тонноор нэмэгдэж, 60 сая тоннд хүрэхээр байгаа тухай урьдчилсан судалгаа гарсан талаар онцолжээ.

Тэрбээр "Өнөөдөр дэлхий даяар жилд 30 сая тонн зэс хэрэглэдэг. Гэхдээ бид жил бүр өсөн нэмэгдэж буй зэсийн хэрэглээг хангахын тулд 2050 он гэхэд жилд 60 сая тонн зэс үйлдвэрлэх ёстой. Хэрэв өнгөрсөн 10 жилийн түүхийг харвал дэлхийн зэсийн хэрэглээ жилд 500 мянган тонноор өссөн байгаа. Гэхдээ бидэнд дэлхийн зэсийн эрэлтийг хангахуйц төсөл алга. Энэ л хамгийн тулгамдаж буй асуудал болж магадгүй” гэжээ.

Сүүлийн үед нүүрстөрөгч ялгарлыг багасгахын тулд улс орнууд олон янзын төсөлт хөтөлбөр хэрэгжүүлж буй нь түүхий эдийн эрэлтийг бий болгосоор байгаа юм. Тиймээс сэргээгдэх эрчим хүчний төслүүд болон цахилгаан автомашинд ашиглах зэсийн эрэлт нэмэгдсэн. Зэсийн ханш тонн нь 10 мянган ам.доллар даваад байгаа билээ. Ойрын хэдэн жил зэсээс гадна никель, кобальтын эрэлт нэмэгдэх хандлагатай байна. Гласенберг никелийн жилийн эрэлтийг одоогийн 2.5 сая тонноос 9.2 сая тонн болж огцом өснө гэжээ.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0