Т.Даваасамбуу


ДЭМБ-ын КОВИД-19-ийн гарал үүслийг тогтоох хоёрдугаар шатны шалгалтыг БНХАУ эсэргүүцэв

hi

    Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн коронавирусийн гарал үүслийг дахин судалж, Хятадын лаборатороос алдагдсан эсэхийг дахин шалгахаар төлөвлөж буй талаар мэдээлсэн билээ. Харин БНХАУ-ын талаас ДЭМБ-ын уг шийдвэрийг эсэргүүцэж буйгаа илэрхийлээд хамтарч ажиллахгүй гэдгээ мэдэгджээ. ДЭМБ-ын баг энэ оны эхээр Ухань хотод айлчлахдаа лаборатороос алдагдсан гэх таамаглалыг үндсэндээ үгүйсгэж, амьтнаас амьтан руу болон хүн рүү халдсан байх магадлалтай гэж үзсэн билээ. Гэхдээ ДЭМБ-ын гишүүдэд мэдээлэл олж авах боломж хомс, мөрдөн байцаалтад Хятадын талаас нөлөөлж байсан гэх мэдээлэл байгаа юм. ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебресиесус баасан гарагт КОВИД-19 хэрхэн үүссэнийг олж тогтоох "хоёрдугаар үе шат" -ыг удахгүй эхлүүлнэ хэмээсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Тагнуулын албаныхандаа мөн коронавирусийн гарал үүслийг олж, тогтоох тэр тусмаа Хятадын лаборатороос алдагдсан эсэхийг шалгахыг үүрэг болгосон билээ.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 3 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0