Т.Даваасамбуу


БНХАУ-д үерийн улмаас амиа алдсан хүний тоо 33-д хүрчээ

hi

  Хятадын төв хэсгийн Хэнань мужид үргэлжлэн орж буй хүчтэй аадар борооны улмаас гурван сая хүн гамшигт өртсөн байна. Өнөөдөр өглөөний байдлаар амиа алдсан хүний тоо 33-д хүрч, найман хүн сураггүй болсон гэж орон нутгийн удирдлагууд мэдээлжээ. Мөн нийт 376 мянган оршин суугчийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүллээ гэж мужийн Онцгой байдлын газраас мэдэгдсэн байна. Үүнээс гадна үерийн улмаас ургацын 215 200 га талбай сүйдэж, ойролцоогоор 1.22 тэрбум юань буюу 118.36 сая ам.долларын эдийн засгийн хохирол учраад байна.

Хаха 2 0 Таалагдсан 1 Гунигтай 1 Нүдний булай 3 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0