Т.Даваасамбуу


Синофармын вакцин хийлгэсэн хүмүүст Дельта хувилбарын эсрэг үйлчлэх эсрэг биет маш бага тогтжээ

hi

   Синофармын BBIBP-CorV вакцин хийлгэсэн хүмүүст Дельта хувилбарын эсрэг үйлчлэх эсрэг биет маш бага тогтоогдсон нь Шри Ланкаас авсан хүмүүсийн дээж дээр хийсэн лабораторийн судалгаанаас харагджээ. Судалгааг Шри Джейеварденепурагийн их сургууль, Их Британийн Оксфордын их сургуулийн эрдэмтэд хамтран хийсэн байна. Өнгөрсөн жилийн сүүлээр Энэтхэгт анх бүртгэгдсэн Дельта хувилбар дэлхий даяар тархаж, Их Британи, Индонез, АНУ, Өмнөд Солонгос зэрэг улсад сүүлийн үед голчлон бүртгэгдэх болсон билээ. Судлаачид вакцин хийлгэсэн хүмүүсийн цусны ийлдсэнд агуулагдах Дельта хувилбарын эсрэг биетийн түвшинг вакцин хийлгээгүй халдвар авсан хүмүүсийн ийлдэстэй харьцуулахад мэдэгдэхүйц ялгаа илрүүлээгүй байна. Синофармын вакцин нь Хятадад хамгийн өргөн хэрэглэгдэж байгаа бөгөөд COVAX хөтөлбөрт 2022 оны дунд үе хүртэл 170 сая тунг нийлүүлэхээр тохиролцсон.

Хаха 1 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 3 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0