Т.Даваасамбуу


Израилийн хэвлэл Саид Моллайг онцолжээ

hi

  “Timesofisrael” Израилийн бөхтэй барилдуулахгүйн тулд хагас шигшээд ялагдахыг шаардсан шигшээ багийн дасгалжуулагчдаа илчилж, Ираныг орхисон бөх олимпын мөнгөн медаль хүртсэн тухай онцолсон байна.

2019 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Ираны багийг орхиж, иргэншлээ сольж, Монгол Улсын иргэн болсон Саид Моллай жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 81 кг-ийн жинд мөнгөн медаль хүртлээ. Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчид Моллайг Израилийн бөх Саги Мукитай барилдуулахгүйн тулд хагас шигшээд Бельгийн тамирчин Маттиас Кассед ялагдахыг “даалгасан” гэдгийг илчилж, эх орноо орхисон юм. Ийнхүү тэрбээр Иранаас явснаас хойш хоёр жилийн дараа анхны олимпын медалиа хүртлээ. Моллай Ираныг орхисныхоо дараа нь Германд хэсэг байж байгаад, улмаар Монгол Улсын харьяат болсон. Монгол Улс Токиогийн олимпоос жүдо бөхийн төрлөөс гурван медаль хүртсэн. Харин одоо Моллаей Израилийн бөх Мукитэй дотно нөхөрлөдөг байна. Токиогийн наадмын шилдэг өрсөлдөгч гэж тооцогдож байсан Израилийн бөх Муки Шамил Борчашвилид ялагдаж, шөвгийн 16-гийн шатанд хасагдсан. Харин Моллай Японы Таканори Нагасед ялагдсан.

Хаха 2 2 Таалагдсан 1 Гунигтай 3 Нүдний булай 5 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0