Т.Даваасамбуу


Хүүхдээ вакцинжуулсан байдлаараа Дани, Испани дэлхийд тэргүүлж байна

hi

   Европын эмийн агентлаг Файзерын вакциныг 12-15 насны хүүхдүүдэд хэрэглэхийг тавдугаар сард зөвшөөрсөн. Түүнээс хойш Европын холбооны орнууд хүүхдүүдээ вакцинжуулж эхлээд байгаа билээ. Тухайлбал, Дани, Испани зэрэг улс хүүхдүүдээ вакцинжуулсан байдлаараа тивдээ тэргүүлж байна. Францад ч мөн 12-17 насны хүүхдүүдийн 66 хувь нь нэг тунд, 52 хувь нь бүрэн тунд хамрагджээ. Харин Шведэд уушгины өвчтэй, багтраатай зэрэг өндөр эрсдэлтэй бүлгийн 12-15 насны хүүхдүүдийг вакцинд хамруулж байна. Европын холбооны гишүүн бус Норвегийн хувьд 12-15 насны хүүхдүүдэд вакцин тарих шийдвэрийг саяхан гаргасан боловч зөвхөн нэг тунгаар дархлаажуулахаар төлөвлөж байгаа аж. Зургаадугаар сараас БНХАУ-д 3-17 насны хүүхдүүдэд Синовак компанийн вакциныг хэрэглэхийг зөвшөөрч эхэлснээр ийм бага насны хүүхдүүдэд вакцин хийхээр болсон анхны улс болсон юм. Тус улс нь энэ оны эцэс гэхэд 1.4 сая хүн амынхаа 80 хувийг вакцинжуулах зорилт тавиад байгаа бөгөөд 18-аас доош насныхныг вакцинжуулахгүйгээр энэхүү зорилтод хүрэх боломжгүй ажээ. Хэдийгээр БНХАУ-д КОВИД-19-ийн вакциныг сайн дурын үндсэн дээр хийж байгаа боловч зарим бүс нутгийн засаг захиргаа вакцины хоёр тунд хамрагдаагүй сурагчдыг сургуульд явахыг зөвшөөрөхгүй гэж мэдэгджээ. Синовакийн вакциныг мөн Ази, Африк, Өмнөд Америкийн олон оронд түгээмэл хэрэглэж буй юм.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0