Т.Даваасамбуу


БНХАУ 5G сүлжээгээр дэлхийд тэргүүлж байна

hi

    БНХАУ-ын Үйлдвэр, мэдээллийн технологийн сайд Сяо Якин тус улс 5G сүлжээгээ өргөтгөснөөр харилцаа холбоо технологийн салбарт дэлхийд тэргүүлсээр байгаа тухай онцолжээ. Тэрбээр “БНХАУ дэлхийн 5G сүлжээний зах зээлийн 70 гаруй хувийг эзэлдэг. Одоогоор нэг сая гаруй 5G суурин станц бариад байна. 5G хэрэглэгчдийн тоо 400 саяыг давсан” гэжээ. Яамны урьдчилсан мэдээгээр 2023 он гэхэд тус улсын 5G хэрэглэгчдийн тоо 560 саяас давах буюу БНХАУ-ын гар утасны хэрэглэгчдийн бараг 40 хувь уг сүлжээг хэрэглэхээр байгаа ажээ. БНХАУ-ын тэргүүлэгч үүрэн холбооны оператор компаниуд 2019 оны аравдугаар сараас эхлэн хэрэглэгчдэдээ тав дахь үеийн харилцаа холбооны үйлчилгээг үзүүлж эхэлсэн. 2020 оныг дуустал 580 мянган ширхэг 5G станцыг тус улсад суурилуулснаар томоохон хотууд нь бүгдээрээ 5G сүлжээнд холбогджээ . Бээжин энэ оны эцэс гэхэд 600 мянга гаруй шинэ станц суурилуулахаар төлөвлөж байгаа юм байна. Дэлхийн олон улс орнууд дөнгөж 5G технологийг ашиглаж эхлэж байхад Хятадын технологийн аварга “Huawei” компани 2030 он гэхэд 6G сүлжээгээ нэвтрүүлэхээр төлөвлөж байгаагаа саяхан зарласан билээ.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0