Т.Даваасамбуу


КОВИД-19 вакцин сарын тэмдгийн мөчлөгт нөлөөлж буйг судална

hi

   КОВИД-19 вакциныг нэвтрүүлж эхэлснээс хойш олон мянган эмэгтэйн сарын тэмдгийн мөчлөгт өөрчлөлт оржээ. Тухайлбал, Их Британид КОВИД-19-ийн вакцин хийлгэсний дараа 30 гаруй мянган эмэгтэйн сарын тэмдгийн мөчлөг алдагдсан байна. Лондоны Империал коллежийн нөхөн үржихүйн дархлаа судлаач доктор Виктория Мэйл Британийн Анагаах ухааны сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Вакцины дараа сарын тэмдгийн мөчлөг алдагдах нь аюулгүй. Гэхдээ энэ талаар нарийн судлах нь чухал” гэж мэдэгджээ. АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэн КОВИД-19-ийн вакцинууд сарын тэмдгийн мөчлөгт хэрхэн нөлөөлдгийг судлахаар 1.67 сая ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөж байгаа ажээ. Ингэснээр болзошгүй сөрөг хариу урвалыг судлах нь вакцинжуулалтын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа юм. Үл үзэгдэгч эмэгтэйчүүд номын зохиолч Каролин Криадо-Перез “The Telegraph” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "КОВИД-19 вакцин сарын тэмдэгт хэрхэн нөлөөлдгийг одоогоор судлаагүй” гэжээ. Гэхдээ одоогоор өргөнөөр хэрэглэгдэж буй КОВИД-19-ийн вакцин нь төрөлт, жирэмслэлтэд сөрөг нөлөөгүй болох нь батлагдаад байгаа юм.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 2 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 1