Т.Даваасамбуу


Берлин дэх АНУ-ын Элчин сайдын яамны ажилтнууд халдлагад өртжээ

hi

    ХБНГУ-ын нийслэл Берлин хотод байрлах АНУ-ын Элчин сайдын яамны ажилтнууд халдлагад өртсөн байж болзошгүй талаар BBC агентлаг мэдээлжээ. ХБНГУ-ын цагдаагийн ажилтнууд энэ талаар шалгаж байгаа бөгөөд халдлагыг хэт дуу авиа, дохио ашиглан хүний мэдрэлийн системд нөлөөлөх байдлаар үйлдсэн байж болзошгүй хэмээн таамаглаж байгаа юм байна. Энэхүү халдлагын улмаас үүсэх зовуурь нь “Гаванагийн синдром” хэмээн нэрлэгддэг бөгөөд анх 2016 онд Кубын нийслэл Гавана хот дахь АНУ болон Канадын Элчин сайдын яамны ажилтнуудад илэрч байжээ. Тухайн үеэс хойш АНУ-ын төрийн албаны нийт 200 гаруй албан хаагч уг халдлагад өртөөд байгаа талаар тус улсын Ерөнхийлөгч Жо Байден онцолсон байна. Одоогоор халдлагад өртсөн байж болзошгүй хэмээн таамаглаж буй хүмүүст чих шуугих, толгой эргэх, ядарч сульдах зэрэг нийтлэг шинж тэмдэг илэрч байгаа аж. Энэ талаар холбогдох Элчин сайдын яамны зүгээс ямар нэгэн албан ёсны тайлбар хийгээгүй байна. Харин АНУ-ын Шинжлэх ухааны академийн зүгээс хүчтэй радио давтамжийн долгионоос үүдэлтэй байж болох талаар таамаглал дэвшүүлээд байгаа юм.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0