Б.Ариун-Уянга


Азийн орнууд он гарахаас өмнө хилээ нээхээ мэдэгджээ

hi

Эдийн засаг нь аялал, жуулчлалаас ихээхэн хамааралтай Азийн орнууд энэ ондоо багтаж, хилээ нээхээр төлөвлөж байгаа ажээ.

Тухайлбал, Тайланд арваннэгдүгээр сарын 1-нээс КОВИД-19-ийн халдварын эрсдэл багатай орнуудаас ирэх зорчигчдыг тусгаарлахгүйгээр хилээрээ нэвтрүүлэхээр болжээ. Үүнд АНУ, БНХАУ, Сингапур, ХБНГУ зэрэг 10 улс багтаж байна.

Харин зорчигчид вакцины бүрэн тунд хамрагдсан байх шаардлагатай аж. Индонезийн хувьд 18 улсаас ирэх зорчигчдыг хилээрээ нэвтрүүлэхээр болсон байна. Ингэхдээ тусгаарлалтын хугацааг тав хоног болгон бууруулжээ. КОВИД-19-ийн эсрэг дархлаажуулалтаар тэргүүлж буй Сингапур халдварын тархалтыг хумих зорилгоор хатуу арга хэмжээ аваад байсан юм.

Харин аравдугаар сарын 19-нөөс эхлэн АНУ, Франц, Итали, Австрали зэрэг улсаас ирэх зорчигчдыг тусгаарлахгүйгээр хилээрээ нэвтрүүлэхээр төлөвлөж байна.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0