Т.Даваасамбуу


ДЭМБ: Цар тахлын улмаас энэ өвөл Европ тивд хоёр сая хүн амиа алдаж магадгүй

hi

   ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус олон оронд вакцин хийлгэсэн хүмүүс бусад урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах шаардлагагүй гэсэн ойлголт газар авч байгаад ихэд санаа зовниж буй талаараа Европ дахь КОВИД-19-ийн хямралын талаарх хэвлэлийн бага хурлын үеэр онцолжээ. Тэрбээр "Ямар ч улс орон цар тахлыг ялаагүй. Тодруулбал, дэлхий дахин төөрөөд буй ширэнгэн ойгоосоо гарч чадаагүй яваа" гэдгийг анхааруулаад "Ирээдүйн аливаа хамгийн муу үр дагавраас урьдчилан сэргийлэхийн тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ авах нь чухал” гэдгийг онцолсон байна. ДЭМБ-ын тэргүүн мөн "шинжлэх ухааны үр жимс"-ийг зөв зохистой хуваалцахыг уриалжээ. ДЭМБ-аас энэ өвөл Европт хоёр сая гаруй хүн КОВИД-19-ийн улмаас нас барж магадгүй гэсэн таамаг дэвшүүлсэн. Европын Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төв тус бүс нутагт халдварын тоо өсөж байгаатай холбоотойгоор нэмэлт тунг бүх насанд хүрэгчдэд хэрэглэхийг зөвлөж байна. Бусад улс орнууд тухайлбал ХБНГУ хязгаарлалтын шинэ арга хэмжээ авч эхэлсэн бол Австри 10 хоногийн хөл хорио тогтоогоод байна. Энэ долоо хоногт АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв (CDC) Герман, Дани руу аялахаас зайлсхийхийг америкчуудад анхааруулсан аялал жуулчлалын зөвлөмжийг гаргажээ.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0