Т.Даваасамбуу


Дэлхийн алдартай брэндүүд дэлгүүрээ хааж эхэлжээ

hi

  Их Британийн тансаг зэрэглэлийн брэнд болох “Burberry” Хонконгийн Расселл гудамжинд байрлах хамгийн том дэлгүүрээ хаахаар болжээ. Уг брэндийн Расселл гудамжны “Causeway Bay” худалдааны дүүргийн “Soundwill Plaza” -тай байгуулсан 10 жилийн түрээсийн хугацаа дуусаж байгаа учир ийнхүү хаахаар болсон ажээ. Түрээсийн төлбөр 2012 онд 7.7 сая хонконг доллар төлдөг байсан бол 2015 онд 8.6 сая хонконг доллар болж нэмэгдсэн байна. Түрээсийн чиглэлээр мэргэшсэн “Sheraton Valuers” компанийн гүйцэтгэх захирал Майкл Чик "Эх газрын жуулчид байхгүй тул томоохон брэндүүдийн орлого буурсан. Одоо жижиглэнгийн худалдаачдад л боломж байна” гэжээ. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Burberry”-г Расселл гудамжнаас есөн минутын зайд орших WTC худалдааны төв рүү нүүнэ гэж мэдээлсэн байна. “Burberry” нь Рассел гудамжинд байрлах хамгийн том дэлгүүрээ хаасан гурав дахь олон улсын брэнд болж байгаа юм. Италийн алдартай брэнд “Prada” 2020 оны зургаадугаар сард, есдүгээр сард дотуур хувцас үйлдвэрлэгч “Ла Перла” дэлгүүрүүдээ хаасан. "Burberry” дижитал салбарт шинийг санаачлагчдын нэг байсаар ирсэн бөгөөд бид дижитал сувгуудад ихээхэн ач холбогдол өгсөөр ирсэн билээ. “Burberry”-гийн үйл ажиллагаа, санхүү хариуцсан захирал Жули Браун "Burberry дижитал салбарт шинэчлэл хийхэд ихээхэн ач холбогдол өгч байгаа бөгөөд сүүлийн онлайн дэлгүүрүүдээ хөгжүүлэхэд анхаарч байгаа. Гэхдээ хэрэглэгчид биет буюу дэлгүүрт очиж үйлчлүүлэхийг илүүд үзсээр байгаа нь харагдаж байна" гэжээ.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0