Т.Даваасамбуу


Элтон Жонн, Эд Шээран нар "Merry Christmas" нэртэй шинэ дуу гаргажээ

hi

 Алдарт дуучин Элтон Жонн, Эд Шээран нар "Merry Christmas" нэртэй шинэ дууг хамтран дуулсан байна. Дууг хараахан цацаагүй байгаа бөгөөд энэ баасан гарагт олны хүртээл болох юм байна. Грэммийн таван удаагийн шагналт 74 настай Элтон Жонн энэ талаараа твиттертээ анх бичжээ.Тэрбээр энэ жилийн Зул сарын баярын сингл дуунаас олсон бүх орлогыг Эд Шээраны Саффолкийн хөгжмийн сан болон Элтон Жонны ДОХ-ын эсрэг санд хандивлах болно гэжээ. Харин Эд Шээран "Өнгөрсөн Зул сарын баяраар Элтон Жонн над руу залгаж хоёулаа Зул сарын холбогдолтой дуу хийе гэхэд нь би "Тэгэе, 2022 онд заавал хийе" гэсэн юм. Тэгээд би яг тэр өдрөө дуугаа бичсэн" гэжээ. Энэ сарын эхээр Эд Шээран "The Tonight Show" нэвтрүүлэгт оролцох үеэрээ тэд хамтран ажиллаж буй талаар ярьсан юм. Тэрбээр “Би домогт дуучинтай Зул сарын тухай дуу дуулах нь нэр төрийн хэрэг” гэжээ.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 1 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0