Т.Даваасамбуу


ОХУ-д Омикроны 698 тохиолдол бүртгэгдсэн тул шинээр хязгаарлалт, хөл хорио тогтооно

hi

     ОХУ-д Омикрон хувилбарын 698 тохиолдол бүртгэгдсэнээр тархалтыг нь зогсоохын тулд энэ долоо хоногийн сүүлээр шинэ арга хэмжээ авахаар бэлтгэж буй тухай ОХУ-ын Шадар сайд Татьяана Голикова мэдэгджээ. Омикрон хувилбар нь КОВИД-19-ийн тархалтыг баруун Европ, АНУ-д ихээр нэмэгдүүлсэн ч Орост байдал харьцангуй намжмал байсан бөгөөд арваннэгдүгээр сарын эхээр өдөрт 41.335 тохиолдол бүртгэгдэж байсан үеэс буураад байсан юм. Ройтерс агентлагийн тоо мэдээгээр ОХУ-д тус цар тахлын улмаас амиа алдагсдын тоо 666 мянга болсон нь АНУ-ын дараа хоёрдугаарт орох үзүүлэлт аж. Татьяана Голикова засгийн газрын хуралдааны үеэр “Бид яаралтай хариу арга хэмжээ авахаар нэмэлт үйл ажиллагаа төлөвлөсөн байгаа. Саналыг долоо хоногийн сүүлээр боловсруулж дуусна” гэжээ. Мягмар гарагт ОХУ-ын эрүүл мэндийн өндөр албан тушаалтан болох Анна Попова зохих эрүүл ахуйн арга хэмжээг авч, сахихгүй бол өдөрт бүртгэгдэж буй халдварын тоо зургаан оронтой тоонд хүрнэ хэмээсэн.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0