
“Аэрофлот” компани өнөөдрөөс Улаанбаатар руу шууд тогтмол нислэг үйлдэж эхэлсэн тухай тус компанийн хэвлэлийн албанаас мэдээллээ. Тус компани хуваарийн дагуу долоо хоногт нэг удаа нислэг үйлдэх аж. "Аэрофлот нэгдүгээр сарын 14-өөс Москва-Улаанбаатар (Монгол)-Москва шууд тогтмол нислэгээ сэргээв. Нислэгүүд долоо хоногт нэг удаа хуваарийн дагуу явагдана" гэж мэдэгдэлд дурджээ. Тус компани нислэгийг бизнес болон эдийн засгийн ангиллаар Боинг 737-800 онгоцоор хийх болно гэжээ. Москвагаас ирэх баасан гаригийн 01:05 цагт нисч Улаанбаатарт 12:10 цагт буугаад (орон нутгийн цагаар), буцаад бямба гарагийн 07:55 цагт, Москвад 09:55 цагт буух юм байна.