Т.Даваасамбуу


Украины байдал хурцадсан тохиолдолд Путин, Лавров, Шойгугийн эсрэг хориг арга хэмжээ авна

hi

     Орос аюулгүй байдлын хэлэлцээ байгуулах журмаар NATO-той хоёр жилийн дараа нэг ширээний ард суулаа. Украины асуудлаас болж маргаантай байсан хоёр өнгөрсөн лхагва гарагт Брюссельд зөвлөлийн хурал хийв. НАТО-гийн төв байранд болсон уулзалтын үеэр барууны төлөөлөгч нар юун түрүүнд Москва Украин тэргүүтэй бусад улсын НАТО-д элсэх гэсэн оролдлогод саад болох гэж оролдвол өндөр төлбөр төлөх болно гэдгийг анхааруулжээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Вэнди Шерман "Уулзалт нэлээд илэн далангүй, хурцадмал болсон ч суурь асуудлаарх санал зөрчилдөөнийг мөн илчилсэн" гэжээ.

Путиний Засгийн газар Украин, Гүрж, Финланд зэрэг улсыг НАТО-д элсэхийг эсэргүүцэж байгаа юм. Украины хил дээр Орос олон тооны цэргээ байрлуулсан нь Вашингтон, Кремлийн харилцааг улам хүйтрэхэд хүргэсэн. Москва хөршдөө ямар ч аюул занал учруулахгүй цэргээ татна гэсэн амлалт өгч байгаа ч барууны холбоотнууд хүлээж авалгүй Кремль түрэмгийлсэн бодлого явуулбал эдийн засгийн асар том хориг арга хэмжээ авна гэж заналхийлсээр байгаа юм. Европын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг "ОХУ бидний тавьж буй саналыг хүлээн зөвшөөрөхгүй. Гэхдээ бас татгалзсангүй. Европын аюулгүй байдлын хувьд чухал мөчид амаргүй хэлэлцүүлэг байсан ч энэ нь уулзалтыг улам чухал болголоо. Украины байдал, Европын аюулгүй байдлын аасуудлаар Орос, НАТО-гийн хооронд ихээхэн санал зөрөлдөөн байсаар байна. Байр сууриа ойртуулах нь амаргүй байх ч бид хэлэлцээрийн ширээний ард суугаад ярилцаж эхэлсэн нь нааштай алхам гэж үзэж байна. Орос, НАТО яриа хэлэлцээгээ сэргээх шаардлагатай гэдэгтэй санал нэгдсэн” гэжээ. Түүнчлэн Украины байдал хурцадсан тохиолдолд ОХУ болон тус улсын Ерөнхийлөгч Владимир Путиний эсрэг авах шинэ хориг арга хэмжээний тухай хуулийн төслийг АНУ-ын Конгрессын Сенатын танхимын олон улсын харилцааны хорооны дарга Роберт Менендес тэргүүтэй 25 гишүүн танилцуулаад байна. Тус хорооны цахим хуудаст дурдсанаар, уг баримт бичгийг “Украины тусгаар тогтнолыг хамгаалах тухай хууль” гэж нэрлэжээ.

“Ерөнхийлөгч Путин, Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд, Батлан хамгаалахын сайд, Зэвсэгт хүчний Ерөнхий штабын дарга, командлагч нар зэрэг албан тушаалтнуудад хориг арга хэмжээ авах шаардлагатай байна” гэж хуулийн төсөлд дурджээ.

Үүнээс гадна, сенатчид ОХУ-ын анхдагч болон хоёрдогч өртэй холбоотой үйл ажиллагаа явуулахыг хориглох, түүнчлэн санал болгож буй санхүүгийн байгууллагуудаас дор хаяж гуравт нь хязгаарлалт тавихыг санал болгосон байна. Эдгээр нь Сбербанк, ВТБ, Газпромбанк, ВЭБ.РФ, Оросын шууд хөрөнгө оруулалтын сан, Москвагийн зээлийн банк, Альфа-банк, Россельхозбанк, "ФК Открытие", Промсвязьбанк, Совкомбанк, Транскапиталбанк зэрэг банк юм. Өөр нэг заалтад “Санхүүгийн мэдээлэл солилцох тусгай үйлчилгээ үзүүлэгчдэд (жишээлбэл, SWIFT)” хориг арга хэмжээ авахыг санал болгожээ. Төсөлд мөн байдал дордсон тохиолдолд 2022 оны санхүүгийн жилд Киевт 500 сая ам.долларын яаралтай тусламжийг нэмж олгохоор тусгасан байна. Энэхүү хуулийн төсөл нь Украины эргэн тойрон дахь байдал хурцадвал Оросын эдийн засгийг сүйрүүлэх үр дагаварт хүргэхэд АНУ бэлэн байгаа тухай тодорхой дохиог илгээнэ гэж хорооны цахим хуудсанд цохон тэмдэглэжээ.

Хаха 8 2 Таалагдсан 5 Гунигтай 4 Нүдний булай 13 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 16