Т.Даваасамбуу


“Samsung Electronics” чипний дутагдлын улмаас шинэ утасныхаа үнийг 100 ам.доллароор нэмнэ

hi

   “Samsung Electronics” ирэх сард “Galaxy S”-ийн хамгийн сүүлийн үеийн загварын ухаалаг гар утсаа худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа билээ. Гэвч хагас дамжуулагчийн нийлүүлэлтийн хомсдолоос үүдэн тус компани ухаалаг утасныхаа үнийг нэмэх төлөвтэй байна. “Galaxy S22” нь өмнөх загвар болох “S21”-ээс 100 ам.доллароор үнэтэй байх бөгөөд хамгийн багадаа 899 ам.доллароор худалдаалагдах аж. “Samsung Electronics” 2021 оны нэгдүгээр сард “S21” ухаалаг гар утасныхаа гурван хувилбарыг худалдаанд гаргасан. Хамгийн жижиг 6.2 инчийн дэлгэцтэй загвар нь нэг сая воны үнээр худалдаанд гарсан. Ухаалаг утасны дэлгэцийн драйвер, мэдрэгчтэй болон дэлгэцийн драйверын интеграци зэрэг чухал хэрэгслүүдийн үнэ 2021 онд өмнөх онтой харьцуулахад 30-40 хувиар өссөн байна. Түүнчлэн удирдлагын болон дүрс мэдрэгчийн чипийн үнэ 10-15 хувиар нэмэгджээ. “Counterpoint Research”-ийн мэдээлснээр “Samsung” өнгөрсөн онд 290 сая ухаалаг утас борлуулснаар гар утасны борлуултаараа дэлхийд нэгдүгээрт бичигдэх төлөвтэй байна. “Samsung Electronics” ирэх сарын 9-нд “S22” ухаалаг гар утасны “S22”, “S22 plus”, “S22 Ultra” гэсэн гурван хувилбарыг танилцуулах төлөвтэй байна. Гурван загвар дотроос “Ultra” загвар нь хамгийн сонирхолтой нь байх болно гэдгийг холбогдох мэргэжилтнүүд онцолжээ.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0