Тонга арал улсын Засгийн газар албан ёсоор мэдэгдэл гаргалаа

hi

Бямба гарагт болсон галт уулын дэлбэрэлтийн дараа гадаад ертөнцөөс таслагдаад байгаа Тонга арал улсын засгийн газар өчигдөр анх удаа албан ёсны мэдэгдэл гаргажээ. Сүүлийн 30 жилийн хугацааны хамгийн хүчтэй галт уулын дэлбэрэлтийн улмаас урьд өмнө тохиож байгаагүй том байгалийн гамшиг Тонгад нүүрлэсэн тухай уг мэдэгдэлд тодотгосон байна.

Тонга улсын газар нутаг бүхэлдээ зузаан үнс нурманд дарагдаж, 15 метрийн өндөртэй давлагаа хоёр жижиг арлынх нь бараг бүх байшин барилгыг газрын хөрстэй тэгшилжээ.

Тодруулбал 50 хүн амьдардаг Манго арлын бүх байшин сүйдэж, Фонойфуа арал дээр ердөө 2 айлын сууц тэсэж үлдсэн байна.

Одоогоор гурван хүн амь үрэгдсэнийг тогтоогоод байгаа ба хохирлын тоо цааш нэмэгдэх нь тодорхой байгааг мэдээлжээ.

Галт уулын дэлбэрэлтээс үүссэн мөөг хэлбэртэй үүл агаар мандлын стратосферийн давхаргад хүрч, Тонга улсын бүх 170 арлыг халхалсан байна. Хүн амьдардаг олон аралтайгаа Тонгагийн засгийн газар холбогдож чадахгүй байгаагаас хохирлын хэмжээг бүрэн гаргах боломжгүй байгаа гэнэ. Эрүүл мэндийн тусламж, ус, хүнс ачсан цэргийн хөлөг онгоцыг холбоо тасарсан арлууд руу илгээснээ тус улсын ерөнхий сайд Сиаоси Совалени мэдэгдсэн байна.

Нийслэл Нукуалофа хотын нисэх буудлын хөөрөх, газардах зурвас зузаан үнс нурманд дарагдсан тул онгоц буух боломжгүй болоод байгаа гэнэ. Шинэ Зеландын гадаад хэргийн сайд Нанаяа Махута өчигдөр хэлэхдээ галт уулын үнс нурам Тонгад онгоц буулгахад саад болж байгааг мэдээлжээ.

 

Хаха 10 11 Таалагдсан 30 Гунигтай 36 Нүдний булай 36 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0