Т.Даваасамбуу


Нурсултан Назарбаев: Би гавьяаныхаа амралтыг эдлээд Казахстаны нийслэлд байна, хаашаа ч яваагүй

hi

    Казахстанд энэ сарын эхээр эсэргүүцлийн жагсаал, эмх замбараагүй байдал үүсэж, улс даяар үймэж байх үеэр тус улсын анхны Ерөнхийлөгч, Казахстаны елбасы Нурсултан Назарбаев олны өмнө огт гараагүй билээ. Түүнийг үймээн эхэлсэн даруйд охидын хамт эх орноо орхисон, Орос руу эмчилгээнд явсан, одоо Арабын Нэгдсэн Эмиратад байгаа гэх зэрэг мэдээлэл гарсан ч аль нь ч батлагдаагүй. Тэгвэл Назарбаев үймээн болсноос хойш анх удаа ард түмэндээ хандан мэдэгдэл хийжээ. Тэрбээр "Хүндэт эх орон нэгтнүүд ээ. Нэгдүгээр сарын үйл явдлууд Казахстаныг бүхэлд нь доргиолоо. Эдгээр зохион байгуулалттай эмх замбараагүй байдлын зорилго нь улс орны бүрэн бүтэн байдал, төрт улсын зарчмыг алдагдуулах явдал байв. Тусгаар тогтнолыг маш хэврэг зүйл мэт хамгаалж байгаа мэт хайрлан хамгаалах ёстой гэдгийг эдгээр үйл явдлууд харууллаа. Казахстанд болж өнгөрсөн эмгэнэлт явдал нь хүн бүрт сургамж болсон. Энэхүү халдлага, аллагыг хэн зохион байгуулсныг тогтоох ёстой. Мөрдөн байцаах байгууллага энэ асуултын хариуг өгнө. Би 2019 онд Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ Касым-Жомарт Токаевт шилжүүлсэн. Тэр үеэс хойш тэтгэврийн хүн болсон. Одоо гавьяаныхаа амралтыг эдлээд Казахстаны нийслэлд байна, хаашаа ч яваагүй. Касым-Жомарт Токаев бүрэн эрх мэдлийг гартаа авсан, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга болсон тэрбээр тун удахгүй Нур-Отан намын даргаар сонгогдоно. Улс төрийн элитийн хүрээлэлд ямар ч сөргөлдөөн гараагүй. Энэ талаарх гарсан мэдээлэл болгон худал цуу яриа" хэмээжээ.

Хаха 2 1 Таалагдсан 1 Гунигтай 0 Нүдний булай 1 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0